[23]

1.4K 208 29
                                    

"Энэ удаад л харж үзэж дахин боломж олголоо. Ахин ёс зүйгүй үйлдэл гаргавал багаас бүү хэл сургуулиас түдгэлзүүлэх хүсэлт дэвшүүлнэ."

Дасгалжуулагч Жонгүгт хатуухан сануулаад гарахыг хэлэхэд Жонгүг түүнд бөхийгөөд хаалгаар гарахдаа л өөрийгөө тайвширч байгааг мэдэрнэ. Гэхдээ түүний шунал ханасангүй. Пак Жиминийг өөр хэдэн арван зүйлд ашиглаж болох байтал яагаад ханах хэрэгтэй гэж?

Жиминий аав Жонгүгийг хүүгийнхээ сайн найз гэж итгээд хүн зодсон хэдий ч дасгалжуулагч багш руу утсаар ярин гуйж өгөв.

Жонгүгийн цээжинд багтаж ядсан ялалт мэдрэгдэж булгилан бүр хальж асгарч байлаа. Жимин одоо түүний атганд орчихсон. Ким Тэхён л гэвэл харц нь бөхөөд сүүдрээс нь бүү хэл нэрнээс нь айн зугтах түүнд Жонгүгээс өөр итгэх нэгэн үгүй болчихсон. Тийм болохоор л одоо түүнд саад болох зүйл үгүй.

Тэр утсаа гарган хэн нэгний дугаарыг хийсээр залгаад,

"Энэ амралтын өдрөөр наргицгаая. Олон хүн цуглуулчих."

Харилцуурын цаана байх нэгний хэлсэн үг Жонгүгийн инээдийг хүргэсээр тэр "Мөнгө одоо санаа зовох зүйл гэж үү? Гахай миний гарт эргээд орчихсон байхад."

Түүний инээмсэглэл тодорсоор ёжилсон харц нь улам хурцлагдана.

-

Сургуулийн сүүлийн хонх хоосон ангийг дүүргэхэд тэнд суух ганцхан залуу хуруугаа ч үл хөдөлгөнө. Түүний харц шалан дээр тогтсон цагаасаа огт хөдлөлгүй гөлөрч, амьсгал нь сулхан хэдий ч жигд. Хагас цаг хэртэй суусны эцэст цүнхээ үүрэн ангиас гарахаар удаанаар зүглэнэ. Түүний хөл чирэгдэж, мөр нь унжиж биеэ дийлэхээ байж гэтэл сул харагдана.

Гэвч түүнийг хаалганы бариулд гараа хүргэхээс өмнө хэн нэгэн цаанаас нь татан савагдтал нээж орхив.

Жиминий амьгүй гэмээр харц цочирдон өргөгдөхдөө амьсгаадсаар зогсох Ким Тэхёны харцтай тулчихлаа.

Тэгээд хормын дотор биеэр нь тог гүйж, эд эс бүхэлдээ сэргэж орхих нь тэр.

Тэр хойш нэг алхсаар "Тэх-"

Тэхёны нүд улайн хавдаж, түүнээс илүү харц нь дэндүү цөхөрсөн байлаа.

Жимин түүний байдлыг харсаар дараагийн үйлдлийг нь тааж амжаагүй байтал Тэхёны харц үхэл нь ирсэн хүнийх шиг аймшигтай болж хувирсаар Жиминий гараас зууран өмнө нь сөхөрчих нь тэр.

Blue & GreyWhere stories live. Discover now