[9]

1K 193 9
                                    

Зарим зүйлс хэзээ ч өөрчлөгддөггүй бол зарим зүйлийг хүн хэзээ ч мартдаггүй.

"Хусог..?"

Нүдэн доогуур нь гүн хөх зураас татаж, арьс нь өнгө алдан цонхийсон хуучин муу хувцастай залуу түүнээс хоёр алхмын зайд зогсоод нүд рүү тасралтгүй ширтэхдээ инээж байлаа.

Түүнийг шууд л танихад хүргэсэн инээмсэглэл нь..

Тэхён удаанаар суудлаасаа босоод Хусогийн өөдөөс харж зогсохдоо харин гайхаж эхэллээ. Үхчихсэн хүн шиг сул дорой харц нь Тэхёны сэтгэлийг эмзэглүүлнэ.

Эцэст нь Хусогийн өөдөөс нэг л алхахад гацчихсан мэт байрандаа байсан залуу даруйхан хоёр алхаад Тэхёны энгэрт наалдан цамцнаас нь зуурсаар чанга дуу алдан уйлж эхэллээ.

["Чи хэзээ хүнтэй гэрлэнэ гэж боддог юм?"

Саравчны хашлага дээр суучихаад шиврэх бороог ширтэн тамхиа удаанаар сорох хөвгүүн гэнэт ийн асуухад эсрэгээрээ амандаа модон чихэр зуусан хөвгүүн багахан хөмсөг зангидлаа. Тэр бол Ким Тэхён.

"Бодож үзээгүй л юм байна. Цаг нь болох үед гэрлэх л байх."

Хусог түүний нүд рүү харалгүйгээр сааралтах тэнгэрийг ширтэнгээ ахин тамхиа сороод,

"Тэгвэл надтай гэрлээд хамт явчих." хэмээгээд инээвхийлэв. Түүний хачин наргианд Тэхён даган хөнгөн инээсэн ч дараа нь сүүлийн үгийг нь ойлгохдоо,

"Явах?"

"Мм. Дараа долоо хоногт Гуанжу руу явах гэж байгаа."

"Аан тийм үү? Хэзээ эргэж ирэх юм?"

Талыг нь л татсан тамхины иш газарт унаж Хусог яагаад ч юм түүнийгээ харц салгалгүй ширтэхдээ гараа халааслаад биеэ хумин,

"Ирэхгүй л.. байх." хэмээхэд тамхины ишнээс замхрах сүүлийн утаатай зэрэгцэн Тэхёны багахан инээмсэглэл ч ор мөргүй алга боллоо.

Хачин их хоосрол.
Татаад хаясан тамхины иш.

"Би чамд их удаан сэтгэлтэй байсныг мэднэ биз дээ?" Хусог инээхийг хичээх ч хоолойд нь гуниг хальсаар ийн өгүүлэхэд Тэхён хариулж чадсангүй.

Хэцүү шүү дээ,
Тийм гэх ч хэцүү, үгүй гэвэл бүр худал.

Хүлээж авж чадахгүй бол хүлээлгэх ч хэрэггүй.

"Одоо дуусгах хэрэгтэй бололтой. Би цөхөрчихлөө."

Анх дунд сургуулийн 2-р ангид Тэхён түүний ангид шилжин ирж байж. Тэгэхээр 2 жил юм байна. Өнчин хайраа цээжиндээ тээн ирсэн хугацаа. Харин одоо дуусгахыг хүсч. Дуусгаагүй ч газарт хаясан тамхи шигээ.

Blue & GreyWhere stories live. Discover now