Эхний бэлтгэлээ дуусгачихаад Тэхён шууд л Жиминий гэр лүү хурдлав. Тэнцчихсэн гэдгээ хэлж чадаагүй бас,...
Тэхён гүйж байсан газартаа гэнэт зогсоод гацчихав.
Жимин түүнийг тэнцчихвэл үерхэнэ гэсэн шүү дээ.
Үнэн юм болов уу? Тоглосон байвал яах вэ?
Тэр одоо очих эсэхтээ эргэлзэнэ. Жимин түүнийг гүйгээд очвол шоолж инээгээд тоглосон байхад нь итгээд ирчихсэн гэдгээр нь доог тохуу хийвэл яах вэ?
Хойш нэг алхсан Тэхён хачин болох цээжээ гараараа даран дараа нь гүнзгий амьсгал авчихаад үргэлжлүүлэн гүйж эхэллээ. Тэнэг юм, Жимин түүнтэй ингэж тоглох нэгэн мөн бил үү? Ямартай ч очоод тэнцчихсэн гэдгээ хэлэх хэрэгтэй гэж бодсоноор Тэхён улам хурдлах аж.
Эцэст нь гэрийнх нь гадаа ирээд хонх дарвал үйлчлэгч эмэгтэй хариу өгнө.
"Жимин гэртээ байгаа болов уу? Би найз нь.." хэмээвэл,
"Тийм ээ, байгаа. Та ороод ирээрэй."
Хашааны хаалга түүний өмнө нээгдэж Тэхён өөрийгөө зоригжуулахаар хүнд амьсгал аван гаргаад орсон юм. Өнөөх тансаг хийгээд дэндүү тохилог түүний гэрт хөл тавиад хормын дотор өөртөө хадгалж байсан тэр их зориг нь мохон өчүүхэн амьтнаар өөрийгөө мэдэрчихэв.
Ийм хүнтэй Жимин хамт байх хэрэг байгаа гэж үү?
Жимин гэрийн үйлчлэгч эмэгтэйг даган явсаар Жиминий өрөөний гадна ирэв. Аав ээж нь эзгүй байгаа бололтой. Тэр хаалганых нь өмнө зогсоод хувцсаа янзалж үсээ гараараа хойш самнасаар хоолойгоо засан зөөлөн тогшлоо.
Тэгээд нээгээд орвол том чихэвч зүүн цааш хараад хичээлээ хийж байх Жимин түүнийг угтан авав.
Тэхён түүнийг хойноос нь цочоохгүй гэсэндээ эргэж харахыг нь хүлээсээр орон дээр нь цэх суугаад ширтээд л байв. Магадгүй түүнийг хараад яасан ч цочих л байх. Эцэст нь Тэхён утсаа гаргаж ирээд зурвас бичсэн юм.
-Хойшоо харахдаа битгий цочоорой.
Жиминий утас чичирхийлэх төдийд тэр шууд л үзгээ хаян утсаа харах ба Тэхёны цээжинд сонин мэдрэмж дүүрчихэв. Тэр авсан зурвасаа уншсан ч ойлгоогүй бололтой хэсэг харж суусан ч удаанаар эргэн харахад нь Тэхён инээмсэглээд гараа далласан юм.
Гэсэн ч Жимин багахан цочсоор түүнийг өрөөндөө харж байгаадаа хэсэг гайхан гөлөрсөөр чихэвчээ авлаа.
YOU ARE READING
Blue & Grey
FanfictionЗаримдаа цөхрөн унах бол зөв сонголт. Харин итгэл найдвар чамайг зовлонгоос чинь илүү зовоох болно.