"Би чамд сайн."
Жиминий түүнд өгсөн гутлыг ширтэн зогсохдоо нүдэндээ нулимс мэлтэлзэхийг мэдэрч байсан Тэхён гэнэт л энэ үгийг нь сонсохдоо гацаж орхив. Жимин хэлсэн юм.
Урагш харж дийлэлгүй, амьсгалаа түгжин бие нь бадайрч, бодит ертөнцөөс тасарч орхихдоо гартаа барьсан хайрцагаа газарт унагаж орхих нь тэр.
"Новш гэж." амандаа бувтнасаар доош суун гялс аваад өндийхдөө Тэхён сая л Жиминий зүг харлаа. Тэр шоолонгуй инээмсэглэхдээ дэндүү дулаахан харагдана.
"Чи яагаад надад ойртож чадахгүй байгаа юм?"
Жимин гэнэтхэн ийн асуухад Тэхён нүдээ багахан томруулаад гайхсан ч үнэндээ түүний харц тогтож ядан чичирж, зүрх нь хүчтэй балбана.
Тэхён яаж түүнд дураараа ойртож зүрхлэх юм бэ?
"Би.."
"Тэхён, би чамайг хүлээгээд байна. Надад ойртохыг чинь.. надаас эмээхээ болихыг чинь.. Надад дураараа хүрч, бусдаас харамлаж, надтай чөлөөтэй харьцаасай гэж хүсээд хүлээсэндээ бачуурах гээд байна. Юунаас айгаад байгаа юм?"
Тэхён шууд л доош харлаа. Тэр хүрч чадах тийм эрхтэй хүн биш шүү дээ.
Түүний хариу хэлж чадахгүй газар ширтэн зогсохыг үзээд Жимин санаа алдсаар "Чи надад хайртай юм шиг хэрнээ.. хайрлахгүй байна. Би чамд хэзээ сайн болсон гээч? Миний өрөөнд уруул дээр минь үнсчихээд гүйгээд гарсан тэр өдөр чинь.. Би чамайг шийдвэр гаргаж чаддаг байгаасай гэж хүсч байна. Надаас битгий айгаасай гэж."
Тэр инээмсэглээд хойш алхахдаа "Ингээд явья даа. Баяртай."
Тэхён Жиминий хойно үлдэн нурууг нь харж зогсохдоо цээжийг нь дүүргэх энэ мэдрэмж аз жаргал эсвэл гуниг айдсийн аль нь гэдгийг үл ойлгоно. Ямартай ч мэдрэмж дүүрч, хальж асгарах гээд байлаа.
Тэхён итгэж эсвэл төсөөлж ч үл чадна. Пак Жиминий дэргэд хүчтэй нэгэн байж чадна гэдэгтээ. Бие махбодь битгий хэл оюун ухаандаа ч зөвхөн түүний өмнө хүчин мөхөстдөг байхад Жимин түүнээс өөрийг нь өвдөг сөгдүүлэхийг бараг хүсчихлээ шүү дээ.
Хэрвээ тэгж чадахгүй бол урам нь их л хугарах байх даа?
-
Тэмцээний өдөр ирж Жимин хичээлтэй байсан ч чөлөө аван Тэхёнийг үзэхээр ирсэн юм. Тэгэхдээ аав нь мэдчихвий гэж их л эмээж байлаа. Өмнөхөөсөө хавь илүү том талбай байх ба Жимин үзэгчдийн дунд сууж байхад утас нь дугарав.
YOU ARE READING
Blue & Grey
FanfictionЗаримдаа цөхрөн унах бол зөв сонголт. Харин итгэл найдвар чамайг зовлонгоос чинь илүү зовоох болно.