[4]

1K 218 35
                                    

Үнэн гэвэл хэн нэгнийг хэмжээнээс нь илүү хайрлах, хэтэрхий их итгэх, өөрийгөө алдатлаа дурлах нь дотор зулгартал өвтгөдөг. Итгэчихсэн болохоор тэр.

Гэхдээ хэн буруутай гэж? Хэн ч уучлалт гуйх ёсгүй шүү дээ.

-

Жимин сэрүүлэгнийхээ дуугаар дөнгөж саяхан л унтсан нойрноосоо цочин сэрлээ. Тэгээд бүх зүйлийг эргэн санахдаа хүндээр санаа алдан хоолойд нь тулаад ирсэн өвдөлт арилаагүйг мэдрэнэ. Түүний нүднээс нулимс унаагүй гэхдээ бие нь бүхэлдээ тэр их цочрол, гомдол бас өвдөлтөнд хүлүүлчихсэн билээ. Үнэндээ шаналах үед нойр ч хүрдэггүй нь тамлал гэлтэй.

Хүнд оргих биеэ өргөсөөр орноосоо босч шүршүүрт орчихоод дүрэмт хувцасаа өмсөнө. Утсаа нээн харвал Жонгүг түүн рүү нэг үгтэй зурвас ч илгээгээгүй байх аж. Тэр гунигтай дээр нь хүчлэн инээвхийлчихээд цүнхээ үүрэн өрөөнөөс гарлаа.

Сургуулийн хашаагаар орохдоо тэр энд байхыг хүсэхгүй байгаа гэдгээ мэдрэх ч буцаж болохгүй гэдгээ ч санана.
-

"Хөгшөөн, тэг л дээ."

Жонгүг мөрөөр нь орж ирэх гарыг түлхсээр хөмсөг зангидан "Амаа татаад өг. Надад мөнгө байхгүйг чи мэдэж байгаа."

"Чамд мөнгө байхгүй ч мөнгөний гахай байгаа шүү дээ. Хагалахад л болно."

Залуу Жонгүгийн зүгт ёжтой инээмсэглэхэд тэр инээдээ нуух гээд ч чадсангүй. Тэд мөнгөгүй л бол өнөө оройн үдэшлэгт оролцож чадахгүй билээ. Тэгээд л Жонгүг суудлаасаа босон ангиас гарав.

Сурагчид холхилдсон хонгилоор гараа халааслан амандаа аяархан шүгэлдээд алхахдаа нүдээрээ хэн нэгнийг хайна. Хоёр хормын дараа байгаа олохдоо зальжин инээмсэглэл тодруулаад булан тойрох Жиминий хойноос хурдаллаа.

Тэр сургуулийн хамгийн хүн багатай хэсэгт түүнийг гүйцэн ирээд нэрээр нь дуудвал Жимин зогссон ч эргэж харсангүй. Жонгүг түүнийг гүйцэн ирээд араас нь тэвэрлээ.

"Хаашаа явж байгаа юм?"

Жимин түүний үгэнд хариулсангүй.

"Би чамайг их хайлаа."

Жонкүүк үргэлжлүүлэн ярихдаа чихэн дээр нь зөөлөн үнсэнэ. Жимин түүнийг түлхээд,

"Надад битгий хүр." хэмээн хэлэх нь сул сонсогдоно.

Жонгүг энэ удаад гайхан түүнээс холдон зогслоо. Учир нь Жимин хэзээ ч түүнд ингэж хэлж байсан удаагүй билээ. Үргэлж түүнд сайн хандаж өөдөөс нь инээмсэглэж байдаг залуу гэнэтхэн л хүйтэн өнгөөр ийм хэлэх нь Жонгүгт хүртэл сонин санагдав. Тэгээд эцэст нь тэр хөмсөг зангидан ам нээхдээ,

Blue & GreyWhere stories live. Discover now