[10]

1K 190 12
                                    

Чам руу очих зам холоос хол, би яаран яаран очдог ч хүлээж зогсохдоо хөлөрсөн алгаа халааслан зугтах талаар боддог.

Харин чи гараад ирэх үед хамаг бодол амьсгалтай минь хамт алга болчихоод би бүх л эд эсээрээ зөвхөн чамаар дүүрнэ.

Эцэст нь чамаас салаад гэртээ хүрэх зам хамгийн хол хийгээд утга учиргүй.

-


Тэхён эргэж хараад "Би чиний дэргэд байж болохгүй байх."

"Юу гэсэн үг юм?"

Тэхён өөртөө чанга сонсогдтол шүлсээ гүд хийлгэн залгиад хоолойд нь тээглэн өвтгөх чулуу шиг зүйлийг арайхийн залгиж "Жон..гүг харчихна."

Жимин хөмсөг зангидна. Тэхён хэзээнээс түүний нэрийг дурсдаг болчихоо вэ?

Тэхён өөдөөс нь хөмсөг зангиран харах залууг энгийн нүдээр ширтэхийг хичээгээд худал инээмсэглэн,

"Эргээд үерхэж байгаад баяр хүргэе. Чи үүнийг.." түүний хоолой суларсаар өөртөө л сонсогдож дөхөх хэмжээнд шивнэсэн нь,

"..дэндүү их хүссэн байх."

Жимин юуны талаар ярьж байгааг ойлгоогүй ч ам нээн,

"Юу яриад байгааг чинь ойлгох юм алга даа. Гэхдээ би хэнтэй ч үерхээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй юм шиг байна."

Тэхён харин энэ удаад хөмсөг зангидана.

"Юу?"

"Би л асуумаар байна." Жимин түүний дэргэд ирэн зогсоод "Яагаад намайг тэгнэ гэж бодсон юм?"

Тэхён хэлэх үггүй болж холилдсон мэдрэмжиндээ дуу хоолойгоо гээсээр,

"Хүмүүс..." Тэр толгой сэгсрэн "...Яагаад өчигдөр ирээгүй юм?"

"Аан.. итгэлгүй байсан юм. Бодох зүйл байсан гэх хэрэгтэй юм болов уу? Ямартай ч намайг уучлаарай."

Тэхён шууд хариулж үл чадна. Тэр хүлээсэн, бас их гомдсон. Дэндүү их гонсойсон болохоор "Зүгээр дээ." гэх үг амнаас нь урсаж дөнгөсөнгүй.

Гэсэн ч тэр одоо Жиминий дэргэд гэрт нь хүргэж өгөхөөр алхана.

Гэрийнхээ хаалгаар аюулгүй орохыг нь харж байж санаа амардаг юм. Өнөөдрийг хүртэл Жимин ганцаараа л алхсаар харьдаг байсан ч Тэхёнд л өөрийг нь байхгүй бол аюулд өртчих мэт өдөр алгасалгүй гэрт нь хүргэж ирсээр, тэгээд уртаас урт харанхуй замаараа эргэн гэртээ хүрнэ.

Blue & GreyWhere stories live. Discover now