"Юу?"
Тэхёны асуултаар тэдний дунд үүссэн хачин чимээгүй байдал өндөрлөж, тэд хоёул Тэхён руу харлаа.
Жимин хөмсөгөө өргөн "Яасан?"
"Аан, яагаачгүй."
Хусог гэнэт инээх аядан "Би яг гарах гэж байсан юм. Та хоёр тухтай бай даа." хэмээн хаалга руу зүглэхэд Тэхён хөмсөг зангидан гараас нь татлаа.
"Хаачих гэж байгаа юм?"
Түүнийг ажилгүй бас гэрээс гарах төлөвлөгөөгүй байсныг тэр сайн мэднэ. Магадгүй Жимин ирсэн болохоор тухгүй санагдуулахгүй гэсэндээ явж байгаа нь энэ байх л даа.
Хусог түүний зүг тайван инээмсэглэн хараад "Өмнө нь ярилцлага өгч байсан компани маань ирж уулз гэсэн юм. Орой гэхэд буцаад ирэх болохоор надад битгий санаа зовоорой. Хөгжилтэй байгаарай." хэмээгээд гутлаа өмсөн гарч явлаа.
Тэхён Жиминий зүг эргэж хараад эвгүй гэгч нь хоолой засан,
"Яагаад тэгж хэлж байгаа юм?"
Жимин түүнд хариу хэлэлгүй зүгээр л мөрөө хавчаад түүний гэрийг сонирхон ажиглаж эхэллээ. Тэхён гэнэт л ухаан орсон хүн мэт ил харагдах замбараагүй зүйлсийг эмхлэж эхлэхдээ Жиминийг суулгачих зүйл хайсаар гудасаа дэлгэн тавиад хүзүүндээ гараа авсаар,
"Тухгүй гэж хэлсэн дээ.." гэвэл Жимин тоосон шинжгүй гутлаа тайлаад гудсан дээр завилж суун "Хэн тухгүй байна гэсэн юм?"
Түүний үг Тэхёны санааг амрааж тэр бага зэрэг инээмсэглэсээр "Тэгвэл тухтай сууж байгаарай, би одоохог хоол хийе."
Тэхёныг хоол хийх зуурт Жимин түүний жижигхэн гэрийг их л сонирхон харж байснаа хичээлийн бололтой намхавтар ширээн дээрх зургийг олж харлаа. Тэхён хөл бөмбөгийн хувцастай байх бөгөөд ногоон талбай дээр цом барин зогсжээ. Энэ магадгүй дунд сургуулийнх нь зураг байх.
"Чи спортоор хичээллэдэг хэрэг үү?"
Тэхён гайхсан бололтой эргэн хараад дараа нь ойлгож,
"Байсан юм. Тоглоогүй олон жил өнгөрсөн."
Жимин гэнэт л эргэж хараад "Чиний бие эрүүл чийрэг харагддаг нь гайхах зүйлгүй л юм."
Тэхён буруу тийш харсан чигтээ амандаа зөөлөн инээмсэглэл тодруулсаар "Тэгдэг гэж үү?"
Тэд хоол идэнгээ зарим зүйлсийн талаар ярилцан орой болгож, эцэст нь Тэхён түүнийг гэрт нь хүргэж өгөөд ирэхэд Хусог ирчихсэн байх бөгөөд ажилд орохоор болсон гэдгээ хэлэхэд түүний сэтгэл санаа арай дээр байгаа нь харагдана.
YOU ARE READING
Blue & Grey
FanfictionЗаримдаа цөхрөн унах бол зөв сонголт. Харин итгэл найдвар чамайг зовлонгоос чинь илүү зовоох болно.