Бидний эхлэл тэр цэг дээр үүссэн.
Тэхён сургуулийн арын талбай дээр Жиминий гараас чирэн ирээд зөөлөн тавихад одоо ч гайхшралаасаа гараагүй Жимин түүний зүгт ширтсээр,
"Яагаад тэгж хэлж байгаа юм?"
Түүний хоолойны өнгө бага зэрэг ширүүн байсанд Тэхён гэмшмнгүй хоолой засаад,
"Чамайг хамгаалах хүн хэрэгтэй юм шиг санагдсан болохоор тэр. Намайг уучлаарай."
"Чи санаандгүй сонссон бол... зүгээр л явах хэрэгтэй байсан юм.'
Жиминий хоолой энэ удаад суларч эхлэхэд тэд ахин ам нээсэнгүй. Тэдний дэргэд байсан суудал дээр Жимин зүгээр л суугаад хүндхэн санаа алдана. Харин Тэхён түүнийг чимээгүй ширтээд, ямар их өвдөж байгааг нь төсөөлөхийг хичээж байв.
"Тэр чиний найз залуу хэрэг үү?"
Тэхён удаанаар дэргэд нь багахан зайтай суугаад ийн асуухад Жимин инээвхийлэн,
"Одоо биш ээ, ер нь би л тэгж бодсон бололтой."
Тэхён түүний хариултыг сонсоод ашиглуулчихсан гэдгийг төвөггүй мэдэхдээ цээжинд нь тээглэх үл таних мэдрэмжийг дарахыг оролдов.
Уур? Бухимдал?
Яагаад тэр уурлаад байгаа юм бол?"Тэхён Жиминээс харцаа салгаад доош харлаа.
Тэгээд инээх аядав. Хэн ч биш, чи хэн ч биш.
Тэдний хөл зэрэгцэн байх ч Тэхён дэндүү хурданаар асар их ялгаа олж харах аж.
Жиминий цагаан спорт гутал нь үнэтэй брендийн, дэндүү цэмцгэр харагдана.
Харин түүний гурван зун дамнан өмссөн ижил загварын гутал дуураймал бас цагаан гэж хэлэхгүй болтол өнгө алдаж.Тэр бушуухан хөлөө татаад сандал доор орууллаа.
Гэнэтхэн Жиминий хүндээр санаа алдах чимээ сонсогдоно. Түүнд дэндүү ихээр бачуурч, цээжээ балбаж, уйлж орилмоор их хэцүү байсан ч нүднээс нь дусалж нулимс урсахгүй агаад Жимин тийм л хатуужилтай тэвчээртэй нэгэн ажээ.
Тэхён түүнийг дэргэдээс нь ширтэж байхдаа ямар үйлдэл хийхээ мэдэхгүй байх бөгөөд гэнэт л түүний гар нь тархинаасаа түрүүлж үйлдэл хийхдээ Жиминий толгойг мөр мөрөн дээрээ зөөлөн тавив.
"У-уйлахыг хүсвэл уйл даа. Намайг сонсохгүй байгаа гээд л бодчих."
Жимин түүний мөрийг дэрлээд уйлсан эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ тэд хагас цаг орчим тэгж суусны эцэст Жимин түүнээс бага зэрэг холдоод,
YOU ARE READING
Blue & Grey
FanfictionЗаримдаа цөхрөн унах бол зөв сонголт. Харин итгэл найдвар чамайг зовлонгоос чинь илүү зовоох болно.