[12]

986 192 37
                                    

"Чиний сэтгэл санаа дээрдэж байгаа бололтой."

Тэхён гэнэт л Хусогийг ажиглан сууж байгаад ийн хэлвэл хоол аягалж байсан Хусог эргэн харахдаа,

"Мэдэхгүй л юм. Ямар нэг зүйл хийхгүй бол болохгүй санагдаад."

"Надад уу?"

Хусог хариу хэлсэнгүй ширээгээ засаж дуусахад тэд хамтдаа суулаа. Жижигхэн ширээн дээр бөгтийн суух ч Хусогийн хийсэн хоол амттайн дээр энэ гэрт ирсэн үеэсээ хойш хэн нэгэнтэй суугаад ийм тухтай байж үзээгүйд Тэхён баярлаж байсан юм.

"Баярлалаа."

Хусог гэнэт л халбагаа тавин ийн хэлэхэд Тэхён ч гайхлаа.

"Юу?"

"Миний хажууд байгаад."

Хусог инээх аядах ч үнэндээ нүд нь улайсаар нулимс цийлэгнэх нь харагдаж,

"Тэр өдөр надтай таарсанд бас баярлалаа. Хэрвээ тэр үед чи тэнд байгаагүй бол би одоо-..."

"Битгий тийм зүйл яриад бай. Чи надад өргүй."

"Би чамаас нэг зүйл гуйж болох уу?"

"Юу юм?"

"Маргааш битгий сургууль руугаа яваач?"

Тэхён гайхсандаа хоолоо идэхээ больж түүн рүү харсаар "Яагаад?" хэмээвэл Хусог доош харан хэсэг сууснаа инээх аядан,

"Миний төрсөн өдөр." гэлээ.

-


"Цайгаа уухгүй хэрэг үү?"

Жимин ээжийнхээ хацар дээр үнсээд толгой сэгсрэн үүдийг зүглэхдээ "Яараад байна аа. Баяртай." гэчихээд хаалгаар гарав. Үүдэнд хүлээж байгаа жолоочид өнөөдөр алхаж явахаа хэлчихээд гудамж уруудан булан эргэвэл... Тэхён байсангүй.

Гэнэт алхаагаа зогсоогоод зөв санаж байгаа эсэхээ нягтлав. Гарцаагүй тэр 3 хоногийн өмнө эрт ирэх болохоор хамт сургууль руу алхана гэж хэлсэн юм даа? Өчигдөр зурвас бичилцээгүй ч санаж байгаа гэж бодсон юмсан. Хагас цаг орчим хүлээн зогссон Жимин ганцаараа алхаж эхэллээ.

"Хуучны найзтайгаа хамт амьдарч эхэлсэн."

Үнэндээ энэ үг нь бодлоос гарахгүй байгаа. Яагаад салахгүй байгааг мэдэхгүй ч бодох бүрт бачуурна, тэгээд дахиад л бодно. Үнэндээ түүн шиг завгүй хүн хэн нэгний талаар хэрэггүй бодлыг ийм удаан хадгалаад явах цаг үгүй ч үнэн гэвэл тэр бодлоо удирдаж чадахгүй билээ.

Blue & GreyWhere stories live. Discover now