Би чиний гараас атгахад нэг л алхам хангалттай байсан. Дараа нь би чиний уруул дээр үнсэхэд нэг л хором тайван байсан.
Чамайг энгэртээ тэврэхэд нэг л үнсэлт түлхүүр болж, эцэст нь би бүхэлдээ чинийх болоход нэг л хардалт хангалттай байлаа.
Ингэж л чи намайг өөртөө авсан.
-
"Би чамайг явуулмааргүй байна."
"Би явахгүй ээ."
Нэг хоёроор бидний алхам ойртож, дараа нь холдохгүйн тулд үргэлж гараа атгалцах болсон.
Чиний үнсэлтээр би айдсаа хооллоно.
-
"Новш гэж!"
Хувцасаа тохируулан өмсөх гэж хоёр цаг хэртэй хичээсэн ч өөртөө олигтой харагдахгүй байх Тэхён гутлаа чулуудсаар хараал урсгахад Хусог түүнийг зайнаас ажиглан инээвхийлнэ.
"Болзоотой хэрэг үү?"
"Мм." Бодсон ч үгүй толгой дохин толинд өөрийгөө харсаар байх Тэхён. Хусогийн инээмсэглэл замхрана. Дэндүү их хүссэн ч өөрийн болгож чадаагүй нэгэн, өөр нэгний хүн болохдоо бүхнээ өгчихсөн байгааг тэр харж байлаа.
Инээх гэсэн ч уруулаа тэр даасангүй.
"Би явлаа. Намайг хүлээлгүй унтаж байгаарай."
Үнэндээ гэртээ хоноогүй 3 дахь өдөр нь энэ. Өдөрт ирээд хэдхэн цагийн дараа буцаад явчихна. Эсвэл үүрээр нар мандахтай зэрэгцэн орж ирнэ. Хусог түүнийг хардах, цагдах эрхгүй хүн гэдгээ мэднэ л дээ. Гэхдээ удах тусам ганцаараа байж тэсэхгүй мэт санагдаж байлаа.
Түүний зүрхний аль хэсгээс гэдгийг мэдэхгүй ч нэг зүйл Тэхёны нэрийг өдөржин хийгээд шөнөжин дуудан ориож гарна. Харин тэр зүйл Жон Хусогийг хэзээ ч тайван амраахгүй.
-
Тэхён Жиминий зүг гүйн ирээд гарыг нь хөтөлсөөр халаасандаа хийлээ.
13 хоног. Яг энэ цагтаа гэрийнх нь гадаа ирээд гараас нь атган алхаж буй 13 дахь өдөр.
Зам ойртох тусам догдлол хийгээд айдсыг цээжиндээ мэдэрсээр хөл нь улам хүнд оргино. "Явчих уу?" Дотроо бодох ч тэр хэзээ ч буцаж явж чадахгүй.
Жиминий түүнд жижигхэн санагддаг зөөлөн гарыг атгах хэрэгтэй шүү дээ. Зөөлөн үнсээд халаасандаа хийх хэрэгтэй. Хөл нийлүүлэн алхахдаа бүхний талаар ярилцахыг тулд тэр чулуу мэт хүнд оргисон хөлөө дааж ядан өдөр бүр зүглэнэ.
YOU ARE READING
Blue & Grey
FanfictionЗаримдаа цөхрөн унах бол зөв сонголт. Харин итгэл найдвар чамайг зовлонгоос чинь илүү зовоох болно.