[Jimin's P.O.V]
"Жимин!"
Хормын дотор уруулд нь инээмсэглэл тодорсоор босон эргээд харахдаа Жимин хүлээсэн нэгнээ бус Жон Жонгүг гараа халааслан түүний зүг алхаж байхыг үзлээ.
"Чи энд юу хийж байгаа юм?"
"Тэхён хэлсэн юм."
"Юу?"
Жимин хөмсөг зангидлаа. Энэ газарт болзохыг Тэхён түүнд л хэлсэн хэрнээ ирж чадахгүй гэдгээ Жонгүгээр дамжууллаа гэж үү?
"Тэр над руу залгаад чамайг энд түүнийг хүлээж байгааг, бас өөр зүйл дамжуулаад хэлээд өгөөч гэсэн юм."
"Тэр чинь юу юм?"
Жонгүг түүний өмнө ойртон тулж ирэхдээ гүнзгий амьсгал аван хэсэг ширтэн зогсохдоо,
"Тэр чамаас салмаар байна гэсэн."
Жиминий цээж хөндүүрлэн сонссон зүйлээ дийлэхгүй байгаагаа мэдрэхэд дотор нь эвгүйрхэнэ.
"Ойлгохгүй байна."
"Одоо ханачихсан гэсэн. Чамтай тоглоод.. Надаас авах зүйлээ аваад сэтгэл нь цадсан гэнэ. Тийм болохоор одоо чамтай зууралдахгүй, залхчихсан гэж хэлсэн."
Жиминий амьсгал түргэсэн бухимдсаар Жонгүгийн цээж рүү түлхэж "Амаа татаж үз. Би явлаа."
Дэргэдүүр нь зөрөн түүнийг орхиод холдсоор байх Жиминий хойноос ширтэхдээ Жонгүг ам нээлээ.
"Тэхён Хусог хоёр дунд сургуулиасаа хойш үерхэж байгаа гэдгийг мэдээгүй биз дээ?"
Жимин алхаж байсан газартаа гацчихлаа. Халаасандаа хийсэн гараа цочирдсондоо чанга атган, амьсгалаа хүртэл түгжчихсэн түүнд зүрхний цохилт нь чанга дуулдан толгой нь эргэх шиг болов.
Жонгүг тайван алхсаар түүнийг гүйцэн ирээд утсаа сунгаж "Чамайг итгэхгүй гэдгийг мэдэж байна. Тэр өөрөө над руу зурвас бичихэд би ч гэсэн их гайхсан. Анхнаасаа энэ бүхэн санаа нь байсан юм билээ."
Жимин түүний сунгасан утас руу арайхийн харсаар итгэлгүй ч гараа явуулан аваад Тэхёны хаягаас ирсэн зурвасууд, тэдний богинохон харилцан яриаг уншив. Товчхон болохоор бүх зүйл тодорхой биш байсан ч Жиминий байгаа хаягийг хэлж өгөөд үнэхээр л Жонгүгийг явуулчихаж.
-Одоо түүний хэрэг байхгүй болохоор
эвтэйхэн ойлгуулчихаарай.Жимин шууд л Жонгүгийн утсыг цээжинд нь тулган өгөөд хажууд нь байсан сандал дээр суун толгойгоо барилаа.
YOU ARE READING
Blue & Grey
FanfictionЗаримдаа цөхрөн унах бол зөв сонголт. Харин итгэл найдвар чамайг зовлонгоос чинь илүү зовоох болно.