Жимин түүнийг хүчлэн түлхээд гайхсан харцаар ширтсээр,
"Х-хөөгдсөн гэнэ ээ?"
Жонгүг хөмхийгөө зуусаар хоёр гараа атган доош харж хариу хэлсэнгүйд Жимин түүний дотор шатаж эсвэл тэр өөрөө үхэж байгаа гэдгийг мэдэрч байгаагаа мэдсэн ч хөмсөгөө багахан зангидан,
"Хийсэн буруу үйлдэлд чинь таарсан шийтгэл өгсөн байна. Одоо өөрийгөө өмөөрөхийн оронд юу хийснээ ухаарч, гэмших хэрэгтэй байх. Би явлаа."
Жонгүг түүний хариултанд царайгаа хувирган араас нь гүйцэн ирээд гараас нь татахдаа,
"Чи намайг энэ багт байхгүйгээр хэн гэдгийг хамгийн сайн мэднэ!"
"Тийм байсан бол хийх үйлдэлээ хянах ёстой байсан юм. Хэн ч чамайг Ким Тэхёныг гэмтээ гэж тулган шаардаагүй байх гэж бодож байна."
"ТЭР НОВШ-" Жонгүг дуугаа өндөрсгөснөө гэнэт зогсон нүдээ анихда гүнзгий амьсгал аваад "Ким Тэхён миний хөлийг гэмтээсэн!"
Жимин инээвхийлсээр "Үгүй ээ. Тэр гэмтээгээгүй гэдгийг чи ч мэдэж байгаа."
Жонгүгийн нүд одоо эцэстээ тултал томорсоор түүнийг ингэж хэлсэнд итгэж чадахгүй байгаа аятай урагш нэг алхахдаа,
"Ямар новшоо яриад байгаа юм? Тэр миний шилбэ рүү өшиглөснийг бүгд харсан гэж байна. Тэгээд ч зогсохгүй намайг тэмцээнээс хасуулж, миний оронд тоглохоор сонгогдсон. ТЭР НОВШИД ТЭГЭХ ЭРХ БАЙГАА ЮМ УУ?"
Жимин түүний орилох дуунаас огтхон ч айлгүй тайвнаар өөдөөс нь ширтэнгээ,
"Ганц л асуудал байгаа. Тэр нь чиний бодол. Чиний өөрийгөө төв гэж боддог чинь.. Би Тэхёныг чиний шилбэ рүү санаатайгаар өшиглөчихсөн гэдгийг хэзээ ч хараагүй. Харин ч тэмцээний дараа чамайг хайж амьсгаа давхцуулан гүйж явахдаа надтай таарсан юм. Чамайг тэмцээнээс тзр хасах, чиний оронд тоглох тамирчныг сонгох бол дасгалжуулагчийн чинь л шийдвэр байсан. Харин түүнийг хэвтэрт ортол хүч хэрэглэх, багаасаа одоо хөөгдөж байгаа хүртэл чиний л сонголт шүү!"
Жимин түүний өөдөөс нэг алхаад нүүрэнд нь тулахдаа,
"Ингэж хэлэх нь чамд юу мэдрүүлэхийг хэлж мэдэхгүй ч... Ким Тэхён юунд ч буруугүй."
Жонгүгийн нүд улайн, гүрээний судас чангарч Жиминий өөдөөс ширтэхдээ хэнийг ч хамаагүй алчихад бэлэн үзэгдэнэ.
Жиминий хойно Тэхён булан эргэн гарч ирэхийг харсан Жонгүг гэнэт л царайгаа хувиргахад улайсан нүд нь түүнийг уйлах гэж байгаа мэтээр харуулахад шууд л Жиминийг дэндүү хүчтэйгээр өөртөө наан тэвэрчихэв.
YOU ARE READING
Blue & Grey
FanfictionЗаримдаа цөхрөн унах бол зөв сонголт. Харин итгэл найдвар чамайг зовлонгоос чинь илүү зовоох болно.