Жимин хөмсөг зангидан түүний өмнө суугаад дэндүү сайн идэх залуугаас нүдээ салгаж чадсангүй. Уурласандаа бус гайхсандаа.. Тэр Тэхёний биед багахан ч тус болох хүслээр шөл захиалсан ба Тэхён эхэндээ итгэлгүйхэн суусан ч Жимин түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд чимээгүйхэн идэж эхэлсэн юм. Харин одоо түүний бодож байгаа цорын ганц зүйл амьдралд нь таарсан хамгийн сайн иддэг хүн нь энэ залуу байсан талаар л байв.
Хагас цаг орчмын дараа тэд хоолны газраас гарч ирэхэд Жимин инээмсэглэн,
"Сайн идэж байгааг чинь хараад сэтгэл бүр амарчихлаа."
Тэхён одоо багахан санаа зовсон байртай хоолой зассаар,
"Б-аярлалаа. Мөнгийг чинь хурдан буцааж өгнө."
Жиминий царай хувирсаар "Би чамайг даасан юмсан. Мөнгө хэрэггүй ээ."
Тэхён түүний нүд рүү харахдаа бага зэрэг хөмсөг зангидаж,
"Би гуйлгачин биш."
"Би чамайг тэгж хэлээгүй шүү дээ. Энэ... зүгээр л... найз болсны бэлэг гээд л ойлгочих."
Тэхён хөмсөг зангидсан хэвээр, амнаас нь ахин үг унасангүй. Найз. Түүний хувьд танил бус хачин мэдрэмж өгөх хэмжээний үг байлаа. Багагүй удаан хугацаанд тэд нэгнээсээ ямар нэг зүйл эрэх мэт ширтсээр эцэст нь Тэхёний амнаас түрүүлэн унасан үг,
"Би чамайг гэрт чинь хүргэж өгье." байлаа. Талархсандаа тэр.
Жимин харин хурдан хурдан толгой сэгсрээд "Үгүй дээ. Чи эртхэн гэртээ очиж амрах хэрэгтэй. Манайх ойрхон болохоор би зүгээр."
Тэхён "Миний хариу болгож чадах зүйл л энэ. Талархал гээд бодчих."
Жимин түүний үгэнд удаанаар инээмсэглэн "Найзууд болохыг зөвшөөрч байгаа хэрэг үү?"
Тэхён хариу хэлэлгүй гараа халааслан тоомжиргүй ийш тийш харахдаа "Аль зүгт юм?" хэмээнэ.
Жимин одоо санаа зовох зүйлгүй өмнөө зогсох залууг ажиглан инээмсэглэнэ.
Үс нь замбараагүй, царай нь гундуу. Өмссөн дүрэмт хувцас нь сул бас л замбараагүй харагдана. Харин доогуураа өмссөн цагаан кет нь багахан халтардаж өнгө алдсан түүний цүнх элэгдэж хуучирсан хэдий ч энэ залууг бүхэлд нь сайн харвал дэндүү дулаахан ажээ. Харц нь ядарсан бас гунигтай хэдий ч цаанаа дөлгөөхөн. Үгс нь хүйтэн хэдий ч бүдүүлэг биш. Хоосон сав.., муу муухай бүхнээр дүүрээгүй зүгээр л хоосон сав бололтой. Юу ч хийсэн түүгээр дүүрч орхих тийм л..
YOU ARE READING
Blue & Grey
FanfictionЗаримдаа цөхрөн унах бол зөв сонголт. Харин итгэл найдвар чамайг зовлонгоос чинь илүү зовоох болно.