[2]

1.1K 215 84
                                    

Хаалганы чимээ гарч харанхуй гэрт хэн нэгэн орж ирэхдээ гэрлийн унтраалгаа дарвал бүдэгхэн гэрэл анивчсаар асна.

"Новш гэж, засна гээд л мартчих юм."

Залуу амандаа бувтначихаад гутлаа тайлан цүнхээ шалан дээр хаячихаад шууд л газар тавьсан гудсан дээрээ унаад өглөө. Дэндүү бөгчим нэг өрөө байр байх бөгөөд зурагт ч үгүй, өрөөний буланд нэг жижигхэн хөргөгч тэгээд цөөхөн хэдэн тавилгаар түүний гэрийг тодорхойлох аж.

Харин түүний дүрэмт хувцасны энгэр дээр 'Ким Тэхён' хэмээн сийлжээ.

Өглөө хүртэл хувцастайгаа нам унтаад сэрсэн тэр толгойны өвчнөө хараасаар орноосоо бослоо. Шөнө хүртэл ажилласан учир толгойгоо ч даахгүй болтлоо ядардаг. Харин өдөр л хичээлээ тасалчихгүйхэн сургууль дээрээ өнждөг. Түүнд эцэг эх хэмээх хүмүүс үгүй бөгөөд авга ахынхаа гэрт хэдэн жил амьдарсан тэрээр нохойноос дор үзэгдэх амьдралаа тэсэлгүй жилийн өмнө гэрээс нь явж, тэр цагаас эхлээд ганцаараа амьдарч эхэлсэн. Харин түүний авга ах араас нь нэг ч удаа хайж ирээгүй юм.

Түүнийг ядуу гэвэл буруудсан хэрэг бус харин ч төгс тохирох нь.

Тэхён хөргөгчөө онгойлгон бусад үе шиг л хоосон байсанд өөрийгөө шоолох шиг инээгээд ариун цэврийн өрөөнд нүүрээ угаасан болоод цүнхээ шүүрэн гэрээсээ гарлаа.

Өмнөи өдрүүд шиг замдаа 24 цагийн дэлгүүр орж гоймон дэвтээж иднэ. Түүний ходоод их өвддөг ч магадгүй арай дээр хоолонд зарцуулчих илүү гарсан мөнгө үгүй шүү дээ.

Сурнуулийн хаалгаар орох төдийд л толгойн өвчнийг нь улам нэмэх сурагчдын чимээ түүнийг хөмсөгөө илүү зангидахад хүргэнэ. Өнөөдөр тэр биеэ илүү сул дорой, эмзэг байгааг мэдэрлээ.

Булан эргэхдээ хэн нэгний хүчтэй мөрлөлтөнд хөл алдах ба,

"Замаа хараач, новш минь!" хэмээхийг олж сонсов. Уур нь маналзаад л ирэх үед Тэхён гараа зангидан эргэж харсан ч араас нь очих хүсэл төрсөнгүй. Энгийн үед бол тэр уурандаа дийлдэн цохиод авах байсан биз.

Ангид орон суухад зовхи нь хүндэрч, бие нь чичирч байсныг сая л анзаарна.

Хичээлийг таслаж чадах ч ажлыг болохгүй. Тийм л учраас Тэхён өөртөө зүгээр гэж итгүүлсээр биеэ чангалан суулаа.

-

"Уучлаарай, би өчигдөр гэрээсээ гарах боломжгүй байсан юм."

Жонгүг үнэндээ ямар ч гэмшсэн шинжгүй ийн хэлэхэд Жимин дуугаа хураасан хэвээр дэргэд нь алхана. Дэндүү их даарсан, бас сэтгэл нь өвдсөн. Жонгүгт үнэтэй бэлэг бэлдчихээд ирэхийг нь л хүлээсэн байхад эцсээ хүртэл сүүдрээ ч үзүүлээгүй нь тэр.

Blue & GreyWhere stories live. Discover now