[22]

1K 181 33
                                    

Тэхён буруу харан хэвтсээр үүр цайлгаж, нар мандахад орноосоо босон хурдхан хувцаслалаа. Тэгээд хана налсан чигтээ тасраад унтчихсан Хусогийн зүг харсаар санаа алдан эвтэйхэн хэвтүүлж орхиод утсаа аван гэрээсээ гарав. Жиминий гэрийн зүг яаран алхсаар хүлээн зогсдог газраа ирлээ.

Түүний цээж чичирч өчигдөр болзсон газраа очиж чадаагүйгээ хэрхэн тайлбарлахаа үл мэднэ. Жимин мэдээж асар их уурласан бас гомдсон байх ёстой.

Гэсэн ч Жимин гарч ирэх цагтаа ирсэнгүй. Тэр ахин хорин минут хүлээсэн ч Жимин гарч ирсэнгүй бас утас нь холбогдох боломжгүй гэх аж.

Тэхёны бухимдал төрсөөр зурвас илгээн өөрөө хоцрох дөхсөн тул яах ч аргагүй сургууль руугаа явлаа. Түүний дотор тайван сууж үл чадна, Жиминийг харахгүй л бол, уулзахгүй л бол болохгүй мэт муу совин татна.

Тиймдээ ч эхний хичээл дээр арайхийн суучихаад ангиас гаран Жимин руу яарлаа. Түүний анги руу ойртож явтал урдхан талд Жонгүг зогсож харагдах агаад Тэхёны алхаа удааширсаар бараг л зогсохтой зэрэгцэн ангиас Жимин гарч ирэн Жонгүг руу багахан инээмсэглээд тэд ярилцан зогсох аж.

Цээж нь сааралтан бадайрах шиг болж Тэхён зүрх рүүгээ өшиглүүлэх шиг болон урагш хурдтай алхсаар Жиминий нэрийг дуудвал тэд хоёул түүний зүг харах агаад хачирхалтай нь Жимин шууд л цааш яваад өгөх нь тэр.

Тэхёны хөмсөг зангирсаар алхаагас улам хурдлуулан,

"Жимин!" гэсээр араас нь гүйх гэтэл Жонгүг тохойноос нь татан зогсоолоо.

"Хаачих гээв?"

Тэхён түүний зүг ч харалгүй "Гараа тат." гэчихээд Жиминий хойноос ахин ухасхийвэл Жонгүг тэгүүлсэнгүй.

"Чи одоо залхахгүй юм уу?"

Жимин цааш харсан чигтээ булан эргэн одохыг харсан Тэхён сая л Жонгүгийн зүг харцаа шилжүүлэн хэлсэн үгийг нь санахыг оролдлоо.

"Юу?"

Жонгүг гараа халаасандаа хийн ямар нэг зүйл гаргаж ирээд,

"Жимин чамд энэ төмрөө буцаагаад ав гэж дамжуулсан." хэмээгээд Тэхёны гарт нэгэн бугуйвч атгууллаа. Тэхёны Жиминд бэлэглэж байсан бугуйвч байлаа. Тийм ч үнэтэй биш л дээ,  гэхдээ хос байсан юм.

"Энэ яагаад чамд байгаа юм!?"

Тэхёны хөмсөг зангирсаар түүн рүү харах харцаа ширүүсгэхэд Жонгүг ам нээн,

Blue & GreyWhere stories live. Discover now