Бэлтгэлийн цүнхээ үүрэн сургуулийн хаалгаар гарах Тэхёны мөр хүндэрч, бүх л бие нь сульдаад толгой гудайн алхах аж. Магадгүй түүний энэ байдал зөвхөн ядарснаас болоогүй байх. Жон Жонгүг түүнтэй дээрээс харьцах, Жиминий талаар дураараа ярих нь түүнд таалагдахгүй ч үнэндээ шууд хүлээн авч одоо хэн газар ширтээд алхаж байгааг хараач?
Жонгүгийн түүнийг унагах л зорилготой мэхэнд дуртай нь аргагүй бууж өгч байгаадаа тэр өөрийгөө шоолоод үл барна.
Зам даган алхах зуур Жиминээс дуудлага ирлээ. Тэхён авахдаа эргэлзэн хүндээр санаа алдаад утсаа чихэндээ наалаа.
"Байна уу?"
"Тарчихсан уу?"
"Мм."
"Ангид хүлээж байна. Хүрээд ир."
Тэхёны нүд гэнэт сэргэж ирээд алхаж байсан газартаа зогсохдоо "Юу? Би сургуулиас гарчихсан явж байна."
Жиминий хоолой хувиран гайхсан өнгөөр "Зурвас явуулж байхад орхиод харьчихаж байгаа юм уу?"
"Ү-үгүй ээ. Утсаа хараагүй юм. Гэхдээ одоо очлоо. Хүлээж байгаарай."
Саяхан хөлөө чирэх шахам алхаж ирсэн газраа хурдлан гүйж эргэн туулаад сургууль дээр буцаж ирлээ. Жиминий анги руу гүйн орж харвал үнэхээр тэнд сууж байх нь тэр. Тэхён өвдгөө тулан амьсгаагаа дарахыг хичээсээр дараа нь Жиминий хажууд ирж суулаа.
"Я-яагаад.. хүлээж байсан юм?"
"Болохгүй юм уу? Хамт явах гээд л тэр биз дээ?"
Тэхёны царай хэрхэн гэрэлтээд инээмсэглэхийг харсан Жимин харцаа буруулан хоолойгоо заслаа.
Энэ залуу Пак Жиминд үнэхээр сайн, хэнээс ч илүү. Бараг л өөхөөс нь ч илүү.
Амьсгал бүрээс нь мэдрэгддэг.
Харин Жимин түүнийг мэдрэх бүртээ асар их гэмшил мэдэрсээр..
"Бэлтгэл чинь хэр байв?"
Бодож байсан гунигтай зүйлийг нь сануулчихсан аятай Тэхёны харц бөхөөд өөр тийш харахад тийм ч сайн биш байсан гэдгийг Жимин гадарлаж орхив.
"Тоглож чадахгүй байна уу?"
Тэхён толгой сэгсрэхэд Жимин дахин асуулт тавьж "Дасгалууд нь хн байна уу?"
Тэхён дахиад л толгой сэгсэрнэ. Үнэндээ түүний тэгтлээ чадахгүй байгаа зүйл нэг ч үгүй. Ганцхан л..
"Тэгээд яасан юм?"
Тэхён дэндүү хүндээр санаа алдан царай нь барайхыг үзээд Жимин өөрийгөө удирдан сандлаасаа босоод Тэхёны толгойг биендээ наан тэвэрлээ.
YOU ARE READING
Blue & Grey
FanfictionЗаримдаа цөхрөн унах бол зөв сонголт. Харин итгэл найдвар чамайг зовлонгоос чинь илүү зовоох болно.