Сургууль руу явахаар өрөөнөөсөө гартал ээж дахиад л гэрт ирчихсэн өнөө хэдэн сахиусаа ханан дээр нааж байв. Энэ сахиуснууд нь хамгаалж чаддаг байсан бол эгч тэгж хол зугтахгүй л байсан байх. Ээж одоо хүртэл ухаарахгүй юмаа.Би санаа алдчхаад бушуу гэрээсээ гарахын түүс болон, гутлаа ч бүрэн өмсөлгүй гэрээс гарав.
Ээжийн хойноос юу ч юм хашхиран хэлэх нь дуулдах ч эргэж харсангүй. Хол байх гээд зах руу нүүгээд ирчихсэн байхад яаж олдог байнаа.
"Би хэлсэн юмаа! ... Риан намайг уучлаарай даа."
"Чи яваагүй юмуу? Хүсэл чинь биелчихсэн гэсэн биздээ? "
Юри рүү тогтож хартал өмнөхөөсөө өөр харагдаж байв. Арай илүү гэрэлтсэн мэт..?
"Чамд нэг юм өгөх гээд... май"
Юри гаран дээр алчуур маягийн юм тавьчихаад хаашаа ч юм алга болж орхив. Алчуурыг дэлгэн хартал, буланд нь бар шиг хэлбэртэй хатгамал байв. Энэнд сүртэй ач холбогдол өгөлгүй халаасандаа хийгээд сургууль руу үргэлжлүүлэн алхлаа.
Сургууль гэр хоёрын хооронд ердөө 5 минут л алхаад очдог ч, би тойроод 15 минут алхаж очдог. Зүгээр л, шалтгаангүй.
Сургуулийн хаалгаар орох гэтэл нэг л хүчтэй мэдрэмж мэдрэгдэн, сайтар хартал өнөө дагаад салахгүй байсан эмэгтэй сүнс байв. Нэг тоогоод эхлэвэл гай болдог учир тоосон шинжгүй нэвтлээд гарах гэж хичээв.
"Чи зүүлтээ орхичихсон юм биш үү?"
Эмэгтэй сүнс ёжлонгуй ийн хэлээд миний мөрөн дээр хүрлээ. Хүзүүндээ хүртэл үнэхээр л эмээгийн өгсөн зүүлт байхгүй байв. Өнөөдөр ч ёстой н*вшийн эхлэж байгаа юм байна даа.
"Би чамаас тийм хэцүү юм гуйгаагүйштээ! Чи нөгөө ангийн Сынгван дээр очоод л Хаён чамд сайн байсан, үнэхээр их хайртай байсан гэж хэлээд л болоо штээ... Риан!!!!"
Энэ сүнс өмнө нь манай ангийн охин байсан гэсэн. Намайг шилжиж ирэхээс өмнө тэр цэцэрлэгийн хүүхдийг хурдтай ирж байсан машинаас аврах гэж байгаад өөрөө өөд болчихсон. Харин нөгөө ангийн хөвгүүнд хоргодоод ерөөсөө дээшээ явж чадахгүй байгаа юм.
Анги руу ортол миний ширээн дээр баахан хүүхдүүд цугларсан байв. Бага зэрэг айдас болон гайхшралтай ширээн дээрээ очлоо.
"Ө!! Риан!!! Чи нээрэнгэээсээ удганы охин юмуу? "
"Айн? Тэрийг яаж...?"
Ээжийгээ удган гэдгийг мэдэгдэхгүйн тулд үнэхээр их хичээж, гэрээсээ хүртэл явсан юмсан. Арай ч дээ... Дахиад шилжих нь ээ.
"Уаааа гайхалтай!!! Ээж чинь бүх юмыг чинь хэлж өгдөг үү? Тэгвэл чи ч бас бага зэргийн мэдрэмжтэй биш үү? "
"Юу.... Нөгөө..."
"Яа! Багш!!"
Ангийн багш орж ирснээр эдгээр асуултаас бултаж чадлаа. Гэхдээ сонирхсон нүдээр харж байгаа нь үнэхээр сайхан байна. Тэд гадуурхахгүй бол би эндээ удах л юм шиг байна.
"Тэр.. Риан гартаа юу барьчихсан юм?"
Гайхан гар луугаа хартал гар утсаа атгачихсан сууж байв. Гэтэл өнөө эмэгтэй сүнсийн хийсэн ажил байв. Өнөө сурагч дээр нь очиж үгийг нь дамжуулж өгхийг одоо бүр сүрдүүлээд эхлэв.
"Ю-юу ч бишээ ... багшаа"
Утсаа гялс халаасандаа хийсэн ч багш утсаа хураалгахыг шаардаж байв. Дургүй зивүүн хоёр зэрэг хүрэн багшид утсаа өгөхөөр бостол халаасанд байсан утас байхгүй байв. Эргэж хартал өнөө сүнс барьчихсан зогсож байв.
"Өгөөрэй!!!"
Шүдээ зуун аль болох чимээгүй хэллээ.
"Үгүй!! Чи миний хэлснийг хийвэл штээ!!"
Багш дуудаад байсан болохоор яах аргагүй болон зөвшөөрч орхилоо.
•••••••
Нөгөө ангийн үүдэнд очин, Сынгван гэх хөвгүүнийг дуудлаа. Өнөө сүнс чинь хачин үсээ янзлан хоолойгоо засаад байв. Миний инээд хүрэн чанга инээж орхив.
"Тэнэгээ чамайг харахгүй штээ! "
Сүнс юм хэлэх гэж байтал Сынгван гараад ирэв.
"Намайг.. дуудсан уу? Хэн билээ?"
"А-аан би нөгөө ангийн чинь охин л доо... өөрт чинь манай ангид байсан сурагч Хаён гээд... тэр өөрт чинь сайн бишээ бүр чин сэтгэлээсээ хайртай байсан юм л даа... энийг хэлэх гээд л. "
"Тэр... нас барсан сурагч мөн биздээ?... харамсалтай юмаа"
"Тиймээ... энийг л хэлэх гээд"
Сынгван нь толгой дохин анги руугаа орлоо.
"Болсон уу?"
"... царайлаг шүү... юутай ч баярлалаа... би чамд ирээдүйн чинь талаар нэг хинт өгөхөд чиний амьдралд нэг сахиусан тэнгэр шиг хүн гарч ирэх юм байна!"
Хаён энийг хэлчхээд хаашаа ч юм гүйгээд алга болчхов. Юун сахиусан тэнгэр вэ...?
Ad/ ugni duusaagui bicwep zondoo baigaa l daa texdee l.... 잘 부탁드립니다 🙏
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~