Writer's POV.Риан Сүнёний ярих бүхнийг чих тавин үг бүрийг нь чин сэтгэлээсээ сонсон явах аж. Рианий хацар улайсан байх агаад тэрийгээ өөрөө ч мэдэн үсээрээ нуух гэж оролдож байв. Тэр анх шилжиж орохдоо л Сүнёнд дурлаж орхисон юм.
"Чамд үнэхээр их баярлалаа, Риан!! Энэ алчуур надад үнэхээр чухал... үнэ цэнэтэй зүйл минь л дээ... алга болгочихсон байна гээд санаа зовж байсан юм!"
Риан толгой дохин, дахиж Сүнёнтой арай удаан хоёулахнаа байхыг юу юунаас илүү хүсэж байв.
"Тэгвэл хичээл тараад... х-хоол авж өгдөгсөнж үү..."
Риан хоолойгоо засан, ийш тийшээ харан их л сандарсаар ийн хэллээ. Сүнён толгой дохин тэд хичээл тараад хамтдаа хоол идэхээр болов.
Ангидаа ирэн Сүнён суудал руугаа яван, Риан араас нь хэсэг харж байгаад суудал руугаа явлаа. Тэр үнэхээр их баярлаж байв.
Риан байн байн эргэж харан Сүнёнийг ажиглах аж. Сүнён найзуудтайгаа юм ярин сууна. Гэнэт Риан чанга орилж орхив. Ангийнх нь хүүхдүүд цочин бүгд Риан руу харлаа.
Риан сандраад гүйгээд ангиасаа гараад явчихав.
Rian's POV
Сүнёнийг харчхаад нүүр дүүрэн инээсээр урагш хартал өнөө эмэгтэй сүнс яг нүүрний өмнө байж байх нь тэр. Ер урд байна чинээ төсөөлөөгүй учир сандраад шууд л хашхирч орхив. Хэт чанга хашхирсан болоод ч тэр үү ангийнхан бүгд над руу анхаарлаа хандуулсан байв. Сандарсаар ангиас яаран гарлаа.
Шууд л дээвэр лүү гүйлээ. Энэ сүнсэнд чадахгүй гэдгээ хэлээд холдох минь. Сүнёнтой учраа олоод эхлэж байхад сүнснээс болоод нураачихмааргүй байна.
"Хөөе! Би чамд хэлсэн штээ! Манай Жонхантай үерхчих гээд байхад даа!!! Манай Жонхан саяны чиний хараад байсан хөвгүүнээс хавь илүү!!! "
Сүнёнийг минь мэдэхгүй байж юу вэ.
"Би Жонханд чинь биш Сүнёнд сайн!!! Жонхантай чинь үерхэж ер чадахгүй!! Тийм болохоор намайг тайван орхи!!!"
Хэлэх гэснээ хэлсэн учир дахиж яриад байх шаардлагагүй болохоор дээврээс буухаар алхаж эхэллээ.
"Уулзаад үз л дээ!! Би та хоёрыг яг тайван орхиоч!!!"
Эргэж хартал тэр сүнс жуумалзаад над руу харж байв. Энэ яг сүнс мөн юмуу? Ингээд байх юм бол Жонханд нь улам л дургүй болох гээд байх юм.
Дээврээс бууж байтал шатан дээр байсан кардонон цаасанд тээглэн шууд л урагшаа эрчийг аван унаж эхэллээ.
"Зүгээр үү?"
Гараа холдуулан дээш хартал Жонхан над руу хараад байж байв. Намайг унах гэж байхад амжиж барьсан аж. Бушуу сандран түүнээс холдлоо.
"Т-тийм ээ..."
Жонхан над руу ойртон, гараа толгойн дээр аваачлаа.
"Энэ... хог."
"А-аан...хэхэ"
Жонхан над руу нэг л гайхсан нүдээр хараад байв. Би ч анги руугаа явъя гэж бодоод эргэтэл өөдөөс Сүнён ирж байв. Намайг харсан бололтой өөдөөс даллан гүйгээд ирэв.
"Зүгээр үү? Яагаад ангиас гараад явчхав?"
"З-зүгээр ээ!! Анги руу явах гээд...явцгаая Сүнён аа"
Жонхан руу харахчгүй Сүнёнийг чирсээр бушуу анги руугаа явлаа. Дахиж үнэхээр Жонхантай таарахгүй байвал сайн юмсан.
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~