<17>

157 32 3
                                    


Хувцсаа янзалж байтал миний тэмдэглэлийн дэвтэр унаад ирэв. Ээж гэрт ирээд байдаг болохоор шүүгээндээ нуучихдаг юм. Ингээд бодоход Юн Жонхантай үерхэж эхлэснээс хойш сэтгэл санааны байдал ч тогтвортой болоод энд хэцүү байгаагаа бичээгүй удаж шүү.

Хонх дуугаран өнөө дэвтрээ хувцас руугаа чихчихээд гүйлээ. Юн Жонхан цагаасаа ямар эрт ирдэг юм бэ.

"Ямар эрт—— сайн байна уу, та?"

Учиргүй загнах санаатай үглээд л нээтэл Жонхан биш түүний ээж зогсож байв. Сандраад л түүнийг дотогш орууллаа. Яагаад ингэж их муу зөн совин татаад байнаа.

"Эгч нь чамтай аминчлан ярих юм байсан болохоор Жонханаас нууцаар хүрээд ирлээ..."

Би толгой дохин эгчийн ярихыг л сонсон сууна. Үнэхээр их сандраад зүгээр сууж ч чадахгүй юм.
Өөрийгөө тайвшруулах гэж хичээн амьхандаа л урт урт амьсгаа аван гаргана.

"Чамайг ёстой сайн охин гэж мэднэ л дээ... гэхдээ уучлаарай манай хүүгээс салчих тэгэх үү? "

Яагаад муу совин татаад байсныг одоо л ойлголоо.

"... ганц хүүгийнхээ амьдралд санаа зовоод л тэр. "

Надад хэлэх үг олдсонгүй. Ээж хүн хүүхэддээ санаа зовох нь хэвийн л зүйл шүү дээ.

•••

"Чи өнөөдөр нэг л унжгар байх чинь?"

Жонхан намайг эргүүлж тойруулж хараад л учиргүй зүгээр үү гээд л байв. Би инээмсэглээд толгой дохитол бүр л хачин царайлан халуурч байгаа эсэхийг шалгаж гарав.
Эхний бөгөөд сүүлийн удаа хамтдаа парк орж байж гуниглахгүй гээд яах юм бэ?

"Морин тойруулган дээр суух уу?"

Би толгой дохитол Жонхан инээгээд гарнаас хөтлөөд алхаж эхлэв. Өнөөдрийг ёстой мартхааргүй сайхан өнгөрөөнө дөө.

Бараг л паркийн бүх тоглоом дээр тоглолоо. Би ч Жонхан ч өлсөн хамгийн ойрхон байх хоолны газар луу яарцгаалаа. Жонхан тоглож байх үед авсан хэдэн зургаа надад үзүүлэнгээ хачин гарсан хэдийг нь шоолж инээгээд байв.

"Наад зурагнуудаа над руу явуулчих!"

Үлдэж байгаа нь зураг, дурсамж л юм даа.

"Яагаад ингэж ширтээд байгаа юм?"

"Мм? Царайлаг болохоор чинь?" гэхэд Жонхан үл ялиг ичээд дуртай байгаа бололтой инээд алдаад эхлэв.

•••

Жонхан хүргэж өгөөд буцах гэж байхад нь өөрийн мэдэлгүй араас нь тэвэрчихэв.

"Зүгээр үү? Чи нэг л сонин байна даа? "

"Би зүгээрээ..,. Гар хальтраад "

Жонхан эргэж харан миний толгойг илээд энгэртээ наагаад тэвэрчихэв.
Маргааш гэхэд би байгаагүй аятай л алга болох ёстой... би чадах болов уу... Жонхангүйгээр амьдарч чадахгүй ч юм шиг.

"Болгоомжтой яваарай!"

"Ммхн! Маргааш уулзая, Риан!"

•𝑓𝑎𝑡𝑒•Where stories live. Discover now