Амьсгаадан нүдээ нээтэл Жонхан, ээж, нагац эгч гурав над руу хараад зогсож байв. Нагац эгч эмч дуудхаар гарч, ээж миний толгойг илээд л учиргүй уйлаад л, Жонхан миний гарнаас атган над руу инээмсэглэн харах аж.
Хамгийн сүүлд унаж байснаа л санаж байна."Зүгээр үү? Өвдөж байна уу?"
Гараа гипсдүүлчихжээ. Бие нэг л хөшүүн, хөдлөх гэхээр гар л жоохон өвчтэй байв.
Би ... яагаад амьд байгаа юм бол, яах аргагүй л үхэхээр хэмжээний өндөр байсан даа."Би яаж амьд гарсан юм? Та ирсэн юмуу?"
"Үгүй дээ... эмээ чинь чамайг аварсан. Чи эмээгээ дуудсан гэсэн!"
Эмээ минь намайг аварчээ. Одооноос цаг минут бүрийг хайрлаж, хий дэмий хоосон цаг үрэхгүй ээ. Амьдарч байгаадаа талархаж амьдрах болно.
Баярлалаа, эмээ!Ээж идэх юм авчирхаар болон өрөөнд Жонхан бид хоёр л үлдэв. Тэр асуухыг хүссэн юм ихтэй харагдана. Түүний энэ сайхан царайг дахиж харахгүй гээд үхтлээ айж байсан, ингээд харж чадаж байгаадаа үнэхээр их баяртай байна.
"Жонханаа..."
".... Дахиж надгүйгээр хаашаа ч битгий яв! Би чамайг дахиж алдмааргүй байна... "
Би үл ялиг инээмсэглээд толгой дохилоо. Орноосоо үл ялиг босон суугаад Жонханыг тэвэрлээ.
"Баярлалаа, миний төлөө санаа зовсонд! Бас.... Би чамд хайртай!"
Жонхан улам л тэврэлтээ чангалах аж.
"Хайртай шүү..."
Саяхан л амьдрах утга учиргүй санагдаж хурдан үхэхийн түүс болж байсан надад амьдрахыг хүсэх мөч ирнэ чинээ зүүдэлсэнчгүй.
Жонхан хурдан хуримаа хийгээд нэг гэрт орохыг санал болгох ч надад хэтэрхий эрт санагдана. Бид бие биенээ мэддэг болоод нээх удаагүй шт. Нэлээн удаан үерхэж бие биесээ мэддэг болсон цагтаа хуримаа хийхийг түүнд санал болгох ч эсэргүүцсээр л.
"Тэгвэл хоёулаа сүй тавья! Би чинийх, чи минийх гэдгийг хүмүүст мэдэгдэе! "
Үл ялиг санаа алдас хийгээд түүнд зөвшөөрч орхилоо.
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~