<23>

138 26 2
                                    


Жонханы ээж бид хоёрыг ээлжилж хараад л юу ч үл ярих аж. Би ч сандраад болдог бол гараад гүйчихмээр л. Харин Жонхан ёстой итгэлтэй гэгчинь ээжтэйгээ харцаараа ярилцаж байгаа харагдана. Ээж хүү хоёрын хооронд юу л хийгээд байна даа, шууд уучлалт гуйгаад гараад гүйчихдэг ч юмуу. Гэхдээ л Жонханд амласан болохоор.. болохгүй ээ.

"Тэгээд, та хоёр энэ хугацаанд цуг амьдарч байсан юмуу? "

"Ү-үгүй ээ, эгчээ! Жонхан бид хоёр саяхан л таараад уулзсан юм л даа..."

Эгч толгой дохис хийгээд ширээнд дээрхи усыг аван уулаа. Над руу цацах нь л гэж бодлоо. Жонхан гарнаас нь чанга гэгчинь атгах нь тэр.

"Бид хоёрыг дахиж уулзхаа боль гэж хэлэхээр ирсэн бол чадахгүй ээ! Та буцаад яв! Би Рианийг хайж хайж олсон, дахиж алдаж чадахгүй! "

Ээж нь ууж байсан усандаа хахаж орхилоо. Жонханаас гараа аваад хурдхан шиг эгчид амны цаас гарт нь атгуулж өглөө. Юн Жонхан ёстой хэрэггүй юм яриад. Гэсэн ч... хэдийг хүртэл бид хоёр нууцаар үерхэх билээ дээ.

"За яахав... гэхдээ Жонхан аа гэртээ иргээд ир тэгэх үү? Аав чинь чамайг олж ирэхгүй бол хоол идэхгүй гээд гэртээ ч байхаа больсон! Миний хүү эргээд гэртээ ирэл дээ!"

Жонханы ээж Жонханы гарнаас атгаг гуйж гарав. Жонхан их л додьгор ээж рүүгээ дээрээс харах аж. Гэхдээ бид хоёрыг зөвшөөрчихсөн гэсэн үг үү? Жонхан уулга алдахаар нь хартал тэр бүүр инээчихсэн байв.

"Ээж! Тэгвэл Риан бид хоёрыг зөвшөөрч байгаа юм байна тийм ээ?"

Ээж нь толгой дохитол Жонхан баярлаад ээжийгээ тэврээд авав. Ашгүй дээ одоо л амьсгаа авах нь.

•𝑓𝑎𝑡𝑒•Where stories live. Discover now