Хонх дуугарах чимээнээр гүн нойрноосоо сэрлээ. Сүнс хардаг чадвараа ганцхан хоргодсон сүнснүүдийн хүслийг биелүүлхэд л ашиглаад байвал онцгүй шт. Миний тусалсны хариуд надад туслаж байгаа л гэсэн үг.Хоолны цаг болон, шүүгээнээсээ соруултай ундаа болон талхаа аван дээшээ дээвэр лүү явлаа. Дуу сонсонгоо тэнгэр хараад хэвтэх үнэхээр гоё. Үнэндээ олон хүнтэй газраас жоохон бишүүрхдэг төрлийнх. Дээвэр дээр ирэн сандалнуудаа эвлүүлэн тавиад өөрөө хэвтлээ.
Ирээдүйнхээ талаар санаа зовон хэсэг хэвтлээ. Гэнэт хичээлтэйгээ санан цагаа хартал аль хэдийн хичээл эхлээд 5 минут өнгөрсөн байв. Гэсэн ч анги руу оруулах байх гэж найдсаар яаран ангийнхаа гадаа очлоо.
"Мм, хоцорсон юм чинь хаалгаа гаднаас нь хаачих аа хө!"
Санаа алдан багшаас "ганцхан удаа, багшаа!" гэсэн ч багш инээн хүрч ирээд, намайг түлхэж гаргаад ангийн хаалгыг тас хийтэл хааж орхив. Би ч санаа алдан 40 минут дээвэр дээр байхаар шийдлээ.
Дээвэр дээр, доошоо харан элдвийг ажиглаж байтал хажууд хэн нэгэн ирэн зогсох шиг болов. Гайхах ундууцах хоёр зэрэгцэн, хажуу тийшээ хартал яг л хүн шиг нэгэн зогсож байв.
"Юу вэ хүн юмуу?"
Яагаад ч юм өөрөө ч мэдэлгүй ийн хэлж орхив. Тэр хөвгүүн над руу нэг л сонин харлаа.
"Тэгээд юу байх юм? Мангас? "
Би ч үл ялиг инээгээд"Сүнс биш бол болсоон" гэлээ.
Өнөө хөвгүүний харц эргээд над дээр төвлөрөв. Тэгснээ ойртоод ирэв. Түүний над руу ойртож байгаа төрх нь яг л удаашруулсан бичлэг шиг харагдаад байв. Тэр нэг тийм... өөгүй төрхтэй, ханхүү шиг мэдрэмж төрүүлж байна.
"Чи сүнс хардаг юмуу? Миний эргэн тойронд сүнс байна уу?"
Би юу гэхээ мэдсэнгүй. Түүнийг сайтар ажиглатал ард нь адилхан дүрэмт хувцас өмссөн эмэгтэй сүнс байв. Мөн түүний хүзүүнд энэ хөвгүүний хүзүүнд байгаатай ижилхэн зүүлт байсан юм.
"... бай-байхгүй байна..."
Ad/ 많.관.부
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~