Жонхангүй өнгөрөөсөн миний нэг жил. Өмнө нь Жонхангүйгээр тэгж сайн амьдарч байсан байж гэнэт л миний амьдралд Жонхан байхгүй бол болохоо байчихсан байсан. Хоолоо хийхдээ, гэрээ цэвэрлэхдээ, сургууль руугаа явахдаа гээд миний амьдралын хэсэг бүрт Жонхан байдаг болчихсон байсан юм билээ. Мартсан гэж худлаа хэлэхгүй ч дахиж түүнийг дурсахгүй байхаар шийдсэн. Бид дахиж огтлолцохгүй шулуунууд.Канад яваад ерөөсөө ч дасаж өгөхгүй, ядаргаанд орж хэдэн чөтгөрүүдэд дээрэлхүүлээд хүртэл амжсан. Надад тохирохгүй газар юм байна гээд эргээд Солонгостоо ирсэн л дээ, нагац эгч надаас нууцаар миний материалыг сургуульд өгчихсөн, одоо хоёрдугаар шатны шалгалт, ярилцлагаа өгөх гээд сууж байна. Эгч рүү уурлах нь ч хаашаа юм бэ дээ, миний ирээдүйн төлөө л гэж хийсэн байхад. Нүдээ аниад л ярилцлага өгөөд л үзье.
"Хүүүе, Риан!!"
"Сүнён аа! Чи энэ сургуульд материалаа өгсөн юмуу?"
"Үгүй ээ, би одоо нэгдүгээр курс.... чи харин манай сургуульд материалаа өгсөн юмуу? Уаа манай хүбэ болох нь ээ"
Сүнёнтой элдэв зүйлс ярилцаж, сургууль ямархуу талаар асууж бага сага хов жив ярьж байгаад ярилцлагандаа орлоо. Сонин л юм, энэ олон сургууль дундаас Сүнён бид хоёр нэг сургууль дээр таарж байдаг. Ярилцлага авч буй багш нар энгийн л зүйлс асууж, хэтийн төлөвлөгөө, яагаад манай сургуулийг сонгосон талаар бас Канад явчихаад яагаад эргээд ирсэн талаар хүртэл асуугаад амжив. Канадын сургуульд ороход надаас ингэж ярилцлага авч байгаагүй, хөгжилтэй юм. Яах аргагүй төрж өссөн нутаг минь цаанаа л тухтай, тайван юм даа.
Ярилцлагын талаар эгчид утсаар ярьж хэлчихээд холгүйхэн байх кафе руу орлоо. Хүмүүс шуугилдаад л сүрхий дуу чимээ ихтэй аж. Ямар нэгэн олны танил алдартан ирсэн юм байлгүй ухааны юм бодоод тоолгүй захиалгаа өгөх гээд очлоо.
"Сайн—- байна уу, та юу захиалах вэ?"
Хамгийн сүүлд сонссон зүйл минь энэ л байсан. Ухаан жолоогүй шууд л гараад гүйчихсэн.
Юн Жонхан царайлаг хэвээрээ байна билээ.Амьсгаагаа даран хэсэг зогслоо. Сургуулийн ойр хавиар лав явмааргүй юм байна, Юн Жонхантай таарчих магадлал өндөр юм байна.
"Чи...! Яагаад гүйгээд явчихав аа?"
Юн Жонхан амьсгаадчихсан урд талд гараад ирэв. Харсан зүйлдээ итгэж ядан ахиад хаашаа зугтахаа ч хэсэг бодоод амжив. Хэт сандарсандаа учиргүй зогьсуулаад эхлэчихлээ.
"Надаас яагаад зугтаад байгаа юм? Яагаад? "
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~