Нагац эгчийн гэрийн гадаа ирээд таксинаас буун гэрлүү нь орох гэж байгаад Жонхан руу харан зогслоо. Тэр намайг зогссоныг үл анзаараад урагшаа нэг алхаад яг урдхан талд минь ирээд зогсчихов.
Хурдан хурдан цохилох зүрхээ тайвшруулах санаатай цээжин дээрээ гараа тавин Жонханаас нэг алхам холдлоо."За тэгэхээр нагац эгчийнд ороод хамаагүй юманд нь хүрч болохгүй шүү! Эгч аймаар ууртай! Хөөе! Хөөе э! Намайг сонсож байна уу?"
Жонхан бүр догдлоод байгаа бололтой, эргэн тойрноо нэг хараад л над руу ч нэг харж инээд алдаад л сүрхий сүрхий.
Юу ч хэлсэн тэр нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргах бололтой.
Жонханы хувцаснаас зуурсаар нагац эгчийнх рүү орлоо. Эгч бид хоёрыг хүлээж байсан бололтой орж ирэв үү үгүй юу Жонханыг татаад урдаа суулгачихав.Би ч сандран мэддэг хэдэн тарниа уншаад Жонханы хажууд очоод суулаа.
Эгч Жонханы нүд рүү хэсэг ширтэж байгаад амандаа байсан уусмалаа тургиж орхив.
Би- эгчээ! Яаж байгаа юм—- юу вэ?
Жонханы дотроос хар утаа гараад эгчийн барьж байсан сав руу яваад орчихов. Юу вэ Юн Жонхан чөтгөртэй гэрээ хийгээ юу даа?
Жонхан- ааа! Нүд! Миний бие... нэг л сульдаад... ааахх яачихав аа намайг!
Эгч- юуны төлөө өөрийнхөө биений хэсгийг чөтгөрт өгч байгаа юм? Тэгээд бүр нүдээ шүү!
Жонхан санаа алдаад юу ч хэлсэнгүй. Эгч над руу дохин намайг өрөөнөөс нь гарахыг хэллээ. Ямар нууц яриа байгаа болоод намайг гаргадаг байна.
•••
Жонхан Рианийг гарсны дараа эгч рүү нь нэг хараад дахин уртаа санаа алдлаа.
Жонхан- хайртай болохоороо л... гээд чимээгүй болчихов. Эгч нь түүний ярьж эхлэхийг хүлээн чимээгүй л сууна.
Жонхан-... Рианийг сүнс хөөж байхыг нь санаандгүй хараад... түүний тийм төрхөнд нь дурлачихсан. Яах ухаанаа олохгүй Рианийг зөвхөн дагаж л явж байтал нэг шөнө зүүдэнд минь хэн нэгэн надад сүнс сонсдог болох санал тавьсан... тэгээд л тэр. Шиү үнэндээ миний хуучин найз охин бишээ... би түүнийг сайн танихгүй...
Эгч нь түүн рүү үл ялиг инээгээд дахиж ийм зүйл хийж болохгүйг анхаарууллаа. Мөн Риантай үерхэхийг нь шууд л зөвшөөрч орхисон юм.
Эгчид нь Жонханы зоригтой шийдэмгий төрх нь таалагдсан байв.Сонссон зүйлдээ итгэж ядсаар зогстол Жонхан инээчихсэн гараад ирэв.
Хаалга онгорхой байсан учраас би бүгдийг нь сонсчихсон.Би- энэ бүгд бүгдээрээ чиний бүтээсэн хуурамч түүх байсан хэрэг үү?
Жонхан- нөгөө... Риан... би...
Зүгээр л үнэнээрээ байсан бол хүлээгээд авах л байсан юм.
Юн Жонхан сайн ч найруулагч, сайн ч жүжигчин юм даа.Ad/ duuslaadaaa udaxgui
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~