Жонхан Риантай цуг хичээлдээ явахаар шийдээд явдаг цагаасаа арай эрт гэрээсээ гарах гэж байв. Ээж нь түүнийг яагаад ийм эрт явж байгааг шалгаагаад л асуугаад байх аж.Жонхан- ээжээ! Би танд хэлсэн дээ, Риан бид хоёр үерхэж байгаа гээд... Рианийх руу явах гэж байна! гээд гараад явчихав.
Ээж нь сандраад утсаа шүүрч аваад нэг дугаар хийгээд залгатал тэр дугаар нь байхгүй дугаар гэж өөдөөс нь хэлтэл ээжийнх нь уруул үл ялиг дээшлэв.•••
Жонхан Рианий гэрийн хаалгыг тогших ч ямар ч нэмэр байсангүй. Тэр сандраад утас руу нь залгатал байхгүй дугаар гэж өөдөөс нь хэлэв. Хаалгыг нь эвдэх нь холгүй нүдэж байтал хажуу айл нь хаалгаа нээлээ.
- Наад айл чинь нүүчихсэн! Битгий хар өглөөгүүр амгалан тайван байдал алдагдуулаад бай!
Жонхан зогтусан юу хийхээ үл мэднэ. Тэр Рианий дугаар луу байн байн залгах ч байхгүй дугаар гэж хэлсэн хэвээрээ л.
•••
Ээж дээр очиж цуг амьдрах бодол анхнаасаа нэг ч орж ирээгүй. Нагац эгчийнх л нүдэнд харагдаж байсан даа. Гадагшаа явтлаа эгчийнд байхаар болсон. Канадын нэг сургууль руу материалаа явуултал миний материал тэнцээд намайг ирж сурахыг урьсан. Дугаараа ч устгаад байрнаасаа ч гараад...ингээд жинхнээсээ бүх юм дууслаа.
Эгч гэрээ цэвэрлэж байснаа болиод миний хажууд ирээд суув.
- чи гэхдээ сайн бодсон биз? Чиний хувьд үерхэл хайр дурлал ердөө ганцхан л байгаа штээ?
Би- тиймээ, Жонхан надаас илүү нэгэнтэй учрах эрхтэй. Над шиг сүнс хардаг охиноор яах юм!
Эгч санаа алдаад өрөө рүүгээ орчхов. Эмээ минь надад миний амьдралд ердөө ганцхан л удаа үерхэл байна гэж хэлсэн. Мөн тэр хүн миний хувь тавилан, би өөрөө барьж тогтоохгүй бол насан туршдаа ганц биеэрээ явах юм байна гэж сануулж хэлж байсан удаатай.
Гэсэн ч яахав дээ, Жонхан энгийн охинтой учраад аз жаргалтай байвал л болоо. Юн Жонханы аз жаргал миний аз жаргал.
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~