Сүнён надаас болоод гэмтчихсэн учир зүгээр байж чадахгүй түүний дуртай гэсэн бүх амттанг аван гэрийнх нь гадаа очсон юм. Түүн рүү зурвас биччихээд хүлээн зогсоно. Сүнёноос гэрийнх нь хаягийг асуугаад, дуртай юмнуудыг нь ч асуусан. Надаас болоод гараа гипсдүүлчихсэн байхад."Ийм орой юу хийж байгаа юм?"
"Уучлаарай... энийг өгөх гээд" Ууттай юмаа түүнд өглөө. Тэр их л гайхан харж байв.
"Яагаад ийм юм өгч байгаа юм? "
"Өвдчихсөн болохоор чинь л. Гар чинь яаж байна?"
Сүнён үл ялиг инээгээд "зүгээр ээ. Жоохон загантнаад л байдаг юм. Чи энийг өгөх гэж ирсэн юмуу?"
Би толгой дохин "би одоо ингээд явлаа, дахиж битгий гэмтээрэй!" гэхэд Сүнён толгой дохин намайг түрүүлээд яв гэлээ. Хоёр дахь удаагаа түүнийг гэмтээлгэхгүй гэж бодон Сүнёнийг түрүүлээд ор гэлээ. Эхэндээ эсэргүүцэж байсан ч ашгүй үгэнд орон түрүүлээд орлоо.
Орохыг нь харсан учир сэтгэл амар гэрлүүгээ алхаж эхэллээ.
"Чи энэндээ тийм их сайн юмуу? " өнөө эмэгтэй сүнс дахиад л хажууд ирчихсэн байв. Энэ ямар нүүрээрээ миний хажууд яваад байгаа юм бол.
"Манай Жонхан сурлагадаа ч урлагдаа ч спортдоо ч сайн! Дээрээс нь царайлаг! Хоол ч сайн хийдэг штээ! Энэнээс чинь хэд дахин илүүү!" гээд л энд тэнд гаран Жонханыгаа магтаад унав. Яахав царайлаг гэдэгтэй нь санал нийлж байнаа, гэсэн ч Сүнён бүүр илүү царайлаг байхад.
Гэнэт нэг санаа төрөн явж байсан газраа зогслоо.
"Танай Жонханд чинь надаас өөр тохирох эмэгтэйтэй нийлүүлчихье! Тэгвэл болоо биздэ?" гэхэд тэр хэсэг бодож байснаа толгой дохилоо.
"Гэсэн ч чамтай л нийлүүлмээр байх юм! Чи уг нь дажгүй шт! "
Магтаал гэж ойлгоё доо. Маргаашнаас Жонханд таарах охиныг олохоор болон тохирцгоолоо. Таалагдах охин байгаасай л гэж бодож байна. Гэнэт цээжээр жоохон хатгуулан явж байсан газраа зогслоо. Сүүлийн үед өвдөөд байдаг болчихжээ.
"Зүгээр үү?"
Би толгой дохин хэсэг байрандаа зогсож байгаад үргэлжлүүлэн явж эхэллээ. Эмнэлэг явах ёстой юм болов уу ээж дээр очих ёстой юм болов уу, мэдэхгүй нь ээ.
••••
Юн Жонханд тохирох охин олох ажилдаа ханцуй шамлан орлоо. Зөрж өнгөрөх охин бүрийн араас л эргэж хараад л хажууд сүүдэр шиг дагаж явах сүнснээс асууж байв.
"Күэ яг ямар хүн таалагддаг юм бэ дээ?" Бараг 100 хүрсэн байх, бүгдээрээ л таалагдсангүй гэх юм. Яачихсан хүн гэхээрээ тийм байдаг байна.
"Яг чам шиг гээд байхад! Чам шиг хичээлдээ муу ч биш сайн ч биш, хөөрхөн, тас түс яриатай охин алга уу?"
Би санаа алдан хэлэх үг олдсонгүй. Сургууль руу орон анги руугаа явж байтал гэнэт нэг хүн мөрөн дээр гараа тавив. Сандран хартал Жонхан байв.
"Сайн уу? "
Би толгой дохиод Жонханаас түүнийг ямархуу төрлийн хүн сонирхдгийг асуух гэтэл тэр сүнс болиулаад байв.
"Дараа тааръя!" Жонхан инээгээд анги руугаа яваад өгөв.
"Чи яаж байгаа юм?"
"Яахав дээ... би мэдэж байхад чи асууж яах гээд..."
Би ч дахиж юм ярихыг хүссэнгүй.
Ad/ unshdag xumuustee xaiptaishuu eheh🧡
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~