"За юу идмээр байна? Гялс хоол идчихээд... мм, өөр юу хийдэг билээ дээ... болзоон дээр"Надад үнэндээ гялс болзоогоо дуусгачхаад гэрлүүгээ яарсан сэтгэл минь л дүүрэн байсан. Ингээд болзоод явж байгаа даа ч итгэж өгөхгүй байна. Ердөө нэг сүнс байн байн гарч ирж ядаргаа болсноос л болж сүртэй бодохчгүй зөвшөөрчихсөн л дөө.
Жонхан хариу байхгүй байхаар нь хартал ард хоцроод үлдчихсэн, доошоо хараад зогсож байв. Гайхан хажууд нь очтол хошуу нь газар хүрэх нь үү гэлтэй л байх аж.
"Зү-зүгээр үү? "
"Хмм, чи түрүүлж болзоонд явъя гэчхээд яагаад ингээд байгаа юм? Яг л би хүчлээд явж байгаа аятай л..."
Би хүссэндэж яваад байгаа юм биш шүү дээ, Жонхан минь. Танай хуучин найз охин л шахаад одоо хоёулаа цугтаа явж байгаа шүү дээ.
Нэг урт амьсгаа авчхаад үл ялиг инээмсэглээд Жонхан руу харлаа.
Тиймээ, би л түүнээс болзох талаар түрүүлж асуусан юм хойно аятайхан байж байгаад дуусгая."За, уучлаарай... хийх гэрийн даалгаврууд бодогдоод л тэр! Одоо тэгэхгүй ээ! Хоёулаа юу идэх үү? Чи өлсөж байна уу?"
Жонхан инээмсэглээд "мм... зайрмаг идмээр байна! "
Би ч толгой дохиод түүний байнга үйлчлүүлдэг гэх дэлгүүр лүү явцгаахаар болцгоов.
Эргэн тойрноо ажиглатал гадаа хавар ирчихжээ. Интоорийн мод цэцэглээд эхэлчихэж. Үзэсгэлэнтэй юм."Чи интоорийн модны навчийг гаран дээрээ тосож авч чадвал яг тэр үед цугтаа байсан хүнтэйгээ заяаны хосууд болдог гэдгийг мэдэх үү...?"
Жонхан руу хартал тэр инээчихсэн гараа тосоод зогсож байв. Байж болмооргүй л санагдана. Ганц модны навч миний хосыг шийднэ гэдэг байж болох уу? Ийм юманд итгэдэг Жонхан ч ... хүүхдээрээ юм даа.
"Ө! Болчихлоо! Риаан! Над дээр унаад ирлээ!"
Жонханы гаран дээр ганцхан ширхэг ягаан өнгийн дэлбээ байв. Тэр үнэхээр томоор инээн өнөө дэлбээг эргүүлж тойруулаад л харан зогсоно.
"Хоёулаа хуримаа хийх хэрэгтэй юм байна даа!"
•••
"За байж бай! Би чамд заавал тэр туулайг авч өгнөө!"
Чихмэл авдаг тоглоомыг тоглоод бараг л нэг цаг болчихлоо. Ирсэн цагаасаа л надад тэр цагаан туулайг авж өгнө гээд л дайраад байх юм. Уг нь би авмаар байна гэж хэлээгүй л дээ, Жонхан өөрөө л...
Эргэн тойрны хүмүүс ч цөөрөөд энэ гудамжинд бараг бид хоёр л үлдсэн бололтой."Жонханаа—-"
Худалдаад аваад өгье гэх гэтэл тэр эцэст нь туулайг авч чадлаа. Бөөн баяр болоод л намайг тэврээд авав. Би ч сүртэй тусгаж авалгүй Жонханыг мөн зөрүүлээд л тэвэрлээ. Аз жаргалтай байхад нь бусниулаад яахав.
"Май! Энийг тэврээд унтаарай! Намайг санасан үедээ!"
Иймэрхүү юманд дургүй ч гэлээ тэгж их хичээсэн нь бодогдоод олон таван үггүй авж орхилоо.
Тиймээ, Юн Жонхан л жаргалтай байвал яахав.
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~