Дахиж хүн ирэхгүй гэхээр нь санаа амран хөлөө тэнийлгэн суулаа. Өнөөдөр шиг ингэж олон хүн яг нэг чөтгөрт эзэмдүүлснийг харж байсангүй. Ядахад яасан хүчтэй чөтгөр вэ, эгч бид хоёрын хүч арай гэж л дарлаа.- Риан дажгүй юу? Ээж чинь чамайг өөрөөс нь холдоод явчихсан гээд л үглээд байсан
Би- би яахав дээ... хичээлдээ яваад л тэгс ингэсгээд л байж байгаа... эгчээ би нээрээ үнэхээр сонин сүнстэй таарсан гээд Шиүгийн талаар нэг нэгэнгүй ярьж өглөө. Эгч ч үл ялиг инээвхийлээд л сонсох аж.
Тэгж байснаа гэнэт төв царайлан над руу харлаа.Би- я-яасан бэ эгчээ?
- Тэр хүүгээ над дээр дагуулаад ир! Яг одоо!
Би- айн? Одоо юу? Эгчээ одоо цаг 23 болж байна шт! Яаж——
- Олон юм ярилгүй хурдан аваад ир! Ирэхгүй гээд байвал чирээд ч хамаагүй аваад ир! Яг одоо! Хурдал! гээд намайг гэрээсээ хөөгөөд гаргачихав.
Ингэж сонин аашилдаг хүн биш юмсан, яасан юм бол. Зүгээр л Шиүг найз залуугаа надтай нийлүүлэх гээд байсан талаар л хэлсэн байхад.
Нагац эгч үнэхээр аймар хүн учраас юутай ч эхлээд Жонханы гэр лүү яарсаар такси барьлаа. Хмм, Жонханыг гарч ирэх эсэхийг мэдэхгүй л байна.Жонханы утас руу залгаад түүнийг гэрийнхээ гадаа гараад ир гэлээ.
Такси тэдний гэрийн гадаа зогсов уу үгүй юу цонхоо доошлуулан түүнийг машинд суухыг тушаалаа. Жонхан том нүдэлсээр машин руу суулаа.
Жонхан- юу вэ яасан юм? Яагаад гэнэт ингэж байгаа юм?
Би- кхм... манай эгч чамтай уулзмаар байна гээд! Сүртэй юм битгий бодоорой!
Жонхан уулга алдан намайг хөнгөхөн цохилоо. Гайхан хартал тэр учиргүй инээд алдаад эхлэв.
Жонхан- би танайд хүргэн орж байгаа юм биш үү? Дээбакк! Танай эгч надтай уулзаж байгаа нь... уаааа хоёуланг нь гэрлүүлэх гэж байгаа юм байхдаа? Дээбаккк!
Надад хэлэх үг олдсонгүй.
Юу гээд л манай эгч шууд Жонханыг хүргэн хүү гэж мэгээд уулзая гэхэв дээ. Жонханыг яагаад ингэж их хөөрөөд байгааг мэдэх юм алга. Халааснаасаа утсаа гаргаж ирээд учиргүй тольдоод уналаа.
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~