<21>

154 29 2
                                    


Жонхан юу ч ярихгүй зүгээр л над руу хараад суугаад байх юм. Энэ нь илүү аймаар санагдаж байна. Оронд нь элдэв юмс асууж байсан нь илүү дээр санагдаж байна.

"Чи яаж намайг олсон юм?"

Жонхан үл ялиг инээмсэглээд миний үсийг зөөлнөөр иллээ.

"... сэтгэл зүрх минь намайг ийшээ ир л гээд байсан. Анх ирэхдээ хүргэн орох нь гээд догдолж байсан  учраас миний сэтгэлд онцгой байр эзэлдэг газар л даа..."

Догдолж, хувцсаа янзлаад л байн байн өөрийгөө тольдож байсан Жонхан нүдэнд харагдаж байна. Тэр үедээ ямар сонин гар вэ гэж бодож байсан ч одоо яг тэр дүр төрх нь энэ дэлхий дээрхи хамгийн эгдүүтэй төрх байжээ.
Юн Жонханыг гэх сэтгэлээ хэчнээн үгүйсгэх ч хүслээр минь болохгүй юм.

"Тэгээд... одоо хэлэхгүй юмуу? Яагаад надад юу ч хэлэхгүй яваад өгчихсөн юм?"

"... зүгээр л.. өөр газрын ус ууж үзмээр санагдаад л. "

Жонхан санаа алдан газар ширтээд эхлэв. Тэврээд авмаар байх ч түүнд буруу сэтгэгдэл төрүүлчих байх. Ямар азгүйгээрээ би сүнс хардаг болоод төрчихдөг байнаа, энгийн л нэг хүн болоод төрчихгүй.

"Риан... би мэднээ... би бүгдийг нь мэдэж байгаа, манай ээж чамтай уулзсан тийм үү? "

Гайхаад хартал Жонхан үл ялиг инээмсэглээд уртаа санаа алдав. Тэр надаас нэг юм нууж байх шиг байна.

"Би... гэрээсээ явчихсан! Одоохондоо түрээсийн байранд болж л байна. Ээж чамайг зөвшөөрөх хүртэл би амьдрах бодолтой байгаа! Тийм болохоор чи надад битгий нуруугаа харуулаач... би чамгүй бол амьдарч чадахгүй ээ... "

Тэнэг ч гэсэн сэтгэл догдлоод доголон нулимс гаргачихлаа. Жонханыг миний төлөө гэрээсээ явна чинээ зүүдэлсэнчгүй. Эмээ би энэ залууг алдмааргүй байна, хажуудаа байлгамаар байна.

"Яасан бэ? Яагаад уйлчихав? Уучлаарай, миний л буруу.. юу ч байсан миний л буруу"

"Үгүй ээ... намайг уучлаарай, хулчгар зан гаргаад хаяад явсанд! Одоо дахиж чамаас холдмооргүй байна! Уучлаарай..."

Тэвчиж байсан нулимсаа сул тавиад Жонханы энгэрт шигдээд уйлж гарлаа. Бид хоёр хоёулаа тэнэг. Рианий хайртай залуу царайлаг тэнэг Юн Жонхан.
Цаашдаа ээжийг нь зөвшөөртөл хичээх болно доо.

•𝑓𝑎𝑡𝑒•Where stories live. Discover now