Жонханы ээж бид хоёроос уучлалт гуйгаад бид хоёрыг магтаад л байсан. Ёстой хувь тавилан, тэгж салгаж байхад ингээд уулзаж л байдаг гээд л. Бүр Жонханыг муухай зан гаргавал хэлээрэй, загнаад өгье гэсэн! Бүх юм байр байрандаа очоод үнэхээр их жаргалтай байна.
Жонхан энэ сараа дуусгаад байрнаасаа нүүж гэртээ очно гэсэн. Ээж нь ч бөөн баяр л байсан даа."Тэгэх үү л дээ... мм? Гуйж байна! Миний өмнөөс очоод нэг сайхан цохиод өгчих л дөө!"
Аль дээрээс хойш л нэг эгч сүнс надад наалдчихсан. Хөөгөөд хөөгөөд ерөөсөө ч явж өгөхгүй, үнэхээр харамсалтайгаар амиа алдсан болохоор гомдолтой байна гээд салахгүй юм.
"Юу болсон юм бэ дээ тэгээд?"
"... нөхрөө... нууц амрагтайгаа байхыг нь харчихаад шоконд ороод гарч явахдаа машинд дайруулчихсан... хэзээ ч хуурахгүй гэж амлаж байсан хүн өөр хүнийг тэврээд аз жаргалтай инээж байгааг харах сонин юм билээ...
... азаар хүүхэдгүй байсан л даа... гэхдээ л би тэр мууг хэд цохиж аваад явмаар байна! Түүнд зориулсан зүйл хичнээн их билээ дээ!"Өнөө орой тэр нөхрийнх нь ажил дээр цуг очихоо амлаад нэг юм хэсэгхэн хугацаанд ч болов саллаа. Өрөвдөлтэй л юм, хайрлаж байсан хүн нь өөрийг нь өөр хүнтэй хуурна гэдэг. Гэхдээ л тийм юманд үрсэн цаг хугацаа хайран юм.
Жонхантай уулзхаар тохирсон кино театрийн гадаа ирэн эргэн тойрноосоо Жонханыг хайлаа.
"Риаан!"
Жонхан гартаа попкорн барьчихсан инээгээд ирж байв. Хоцорч байгаа юм байх л гэж бодлоо. Жонханы гарнаас ундааг нь аваад цугтаа дотогш орлоо.
"Кино үзчихээд оройн хоол цуг идэх үү?"
"Орой би уулзалттай! Маргааш цуг идье!"
"Хэнтэй? Хэдээс? Хаана?"
Жонхан хөмсгөө зангидаж ирээд л шалгааж гарав. Хардаж байгаа нь энэ юм байлгүй, эгдүүтэй харагдаад байх юм.
Бүх юмыг тайлбарлаж хэлтэл Жонхан ч ухаантай юм болохоороо гялс ойлгочихов."Болгоомжтой байгаарай! Болохгүй бол над руу залгаарай!"
Би толгой дохин бид кино үзэх танхим руугаа орлоо. Кино театр ороогүй ямар их удаа вэ. Жонхантай цуг ирсэн болохоор бүр гоё байх чинь.
•••
21 цаг ч болон эгчтэй цуг нөхрийнх нь ажил дээр очлоо. Том газар л ажилдаг бололтой юм. Цахилгаан шатанд суун 13 давхрыг даран дээшээ гарлаа.
"Миний биенд орно гэж бодолтгүй шүү! Зүгээр л хэлэх гэснээ хэлвэл би дамжуулна!"
"Ойлголоо..."
Цахилгаан шат нээн компьютерийн гэрэл асах зүгрүү зугуухан алхсаар очлоо. Эгчийн даалгаснаар очоод л шууд алгадаж орхив. Өнөө нөхөр нь хачин царайлан босоод ирэв.
"Хэн бэ? Хэн болчихоод хүн алгадаж байгаа юм? Галзуу юмуу? Мэдрэл хүүхэн бэ!"
"Чи муу зивүүн амьтан! Хүнийг хуурж хуурчихаад яаж тэгж хүйтэн хөгийн зан гаргаж чаддаг байнаа! Миний гэсэн бүх юмыг гаргаж хаяад... миний ээж аавыг хүртэл очиж дарамтлаж даатгалын мөнгө нэхэж л байдаг! гэж хэлүүлж байна! Бас энийг"
Дахиад чанга гэгчинь алгадлаа. Ийм юмнууд л үхэх хэрэгтэй юмсан.
"Ч-чи одоо юу вэ? Хэн бэ? "
Өөр хэлэх юм байхгүй гэсэн болохоор нь гарахаар цахилгаан шат руу яарлаа. Хойноос дагаж ирж байгаа нь мэдэгдээд байгаа болохоор үл ялиг сандраад байх юм.
"Болгоомжтой!! "
Юу гэх завдалгүй хойноос хүчтэй түлхчихэв.
Ингээд
Бүх юм дуусчихлаа...
Миний мөрөөддөг ... аз жаргалтай гэр бүл...
Жонханыг дуурайсан хөөрхөн охинтой болох минь ...
Богинохон амьдралтай гэж эмээг хэлэхэд нь...
Ийм богинохон байна гэж бодоогүй сэн.
Гэхдээ...
... Юн Жонхан... миний эхний бөгөөд эцсийн хайрласан залуу чи байсан——
Ad/✅
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~