Сургуульдаа тэнцсэн гэсэн баяр хөөртэй мэдээ сонссон сайхан өглөө байна. Нагац эгчид хэлтэл учиргүй баяр хөөр болоод баяр хийе гээд сүрхий. Ээжид эгч хэлчих байх.
Сургуулийн ойролцоо Жонханы түрээсийн байр байдаг гэсэн. Тэгээд л тэр хавьд цагийн ажил хийж байгаа юм билээ. Гэхдээ ёстой мундаг, тэр их хичээлийн хажуугаар цагийн ажлаа хүртэл амжуулаад л.Сургуулийн гадаа ирэн эхний лекцийн танхим руугаа яарлаа. Эхний өдрөөсөө л хоцроод эхлүүлэх нь тэнэг. Яаж ч байсан 5 минутын өмнө ороод суучихсан.
"Риан!"
Лекцийн танхим руу ортол Сүнён инээчихсэн сууж байв. Ашгүй таньдаг хүнтэйгээ цуг суух нь. Сүнёнтой мэндэлчихээд хажууд нь очоод суулаа.
"Өнөөдөр дахиад лекцтэй юмуу?"
"Үгүй ээ, эхний семестр дандаа туслах хичээлүүд л үзнэ гээд"
Сүнён үл ялиг санаа алдав.
"Саяхан л би ч бас ингээд л ганцхан лекц сонсоод явдаг байсан даа... Риан, одоо л гарч ордог цаг шүү!"
Би үл ялиг инээгээд толгой дохилоо.
Цагийн ажил ч болтугай олоод хийчих юмсан.Лекц эхлэн хамаг анхаарлаа төвлөрүүлээд хичээлийн тэмдэглэл хөтлөх гэтэл хажуунаас харж үзээгүй шинэ сүнс үсээр тоглож, дуудаад зүгээр суулгахгүй юм. Дөнгөж эхний өдрөө хачин охин гэдэг нэртэй болчихмооргүй байхад.
"Чи намайг хараад байгааг чинь мэдэж байнаа! Ганцхан удаа туслачих тэгэх үү? Шанг нь өгнөө!"
Гэнэт л нэг санаа ороод ирлээ. Сүнснүүдэд туслаад оронд нь тодорхой хэмжээний шан авч байя! Чадвараараа мөнгө олно доо!
•••
"Жонхан аа!"
Жонханы ажилдаг кафе руу ортол ашгүй тарах гэж байгаа бололтой хувцсаа сольж байв. Яаж ч харсан хамгийн царайлаг нь юмаа.
"Хичээл нь дуусчихсан уу? Ямар байсан?"
Өнөөдөр болсон бүх зүйлээ алхангаа түүнд ярьж өглөө. Өнөө сүнсний талаар ч хэлэхээ мартсангүй. Жонхан намайг учиргүй магтаад л зөв ажлаа хийж байна л гэсэн.
"Манайх руу явах уу? Би чамд хоол хийж өгье!"
Жонхан дөнгөж ажлаа тарж байхад нь дахиж ядраагаад яахав. Бүр л турчихсан харагдаж байна.
"Дараа хийж өгөөрэй! Одоо би харих ёстой! Чи ч гэсэн эрт хариад амар!"
Жонхан толгой дохилоо. Жонханы энгэрт шигдэж сайхан үнэрийг нь шунаглан үнэрлэж байтал хэн нэгэн бидний өмнө ирэн хоолойгоо засах нь тэр.
"Э-ээж!"
Сандраад Жонханаас холдтол Жонханы ээж бид хоёр луу хараад зогсож байх нь тэр.
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~