Сургууль дээр иртэл зөрж өнгөрөх хүүхдүүд над руу заагаад л хоорондоо ярилцаад байна. Ямар нэгэн цуу яриа тараа юм шив дээ. Энэ ямар ганц хоёр удаа биш сүртэй хүлээж авахгүй, тоохгүй л байя.
Анги руу орон доошоо хараад л суудал руугаа явж байтал хэн нэгнийг мөргөж орхив. Сандраад уучлалт гуйнгаа дээшээ хартал Сүнён утсаа бариад зогсож байв. Тэр ч бас миний талаархи цуу яриаг сонсож орхио юм шив дээ."Чи ёстой янзтай юмаа, Риан!! Энэ бичлэг чинь ютүб дээр эрэлттэй бичлэг #1 -т явж байна!"
Гайхаад утсыг нь аваад үзтэл чөтгөр хөөж байгаа бичлэгийг маань хэн нэгэн бичээд авчихсан байв. Одоо ингээд энэ сургуулийнхан бүгдээрээ намайг мэддэг болчихлоо.
Би биш гэж мэлзэх гэхээр миний царай маш тод гарчихаж.Сүнёнд олигтой хариу үйлдэл үзүүлэлгүй чимээгүйхэн суудалдаа очоод суулаа. Дахиад шилжих хэрэг гарах нь ээ, энэ хэддэх удаагийнх вэ.... Тоогоо алдаж дээ.
•••
Сургуулийн дээвэр дээр гаран сандал нийлүүлээд дээшээ харан хэвтлээ. Ингээд л юунд ч санаа зовохгүй зөвхөн тэнгэр хараад л хэвтэх юмсан. Ямар ч сүнс чөтгөр байхгүйгээр.
"Риан..."
Шиү ирчихсэн над руу харж чадахгүй газар ширтээд зогсож байв. Энэ хүртэл Жонхантай хуйвалдаж надаар тоглож байдаг.
"Яах гэж ирсэн юм? Жонхан та хоёр хуйвалдсан гэсэн биздээ?"
Шиү дэргэд ирэн хоёр алгаа хавсран уучлалт гуйгаад унав.
"Уучлаарай, Риан. Жонхан чамд үнэхээр сайн гээд байхаар нь л.... Чиний төлөө юуг ч хийж чадна гээд надаас гуйгаад байсан юм л даа"
Нүдээ анин түүнийг үл тоож байтал ашгүй явсан бололтой байв.
Хэсэг нүдээ аниж байгаад нээтэл Жонхан намайг хараад зогсож байх нь тэр. Цочин сандалнаас уначихав."Зүгээр үү? Цочооё гэж бодсон ч гэсэн ингэж аймар цочино гэж бодсонгүй... уучлаарай"
Түүнтэй яриад байх юм байхгүй болохоор дээврээс буух гэж байтал тэр гарнаас барин зогсоов.
Муу тэнэг зүрх битгий хурдан хурдан цохилоод бай!"Уучлаарай үнэхээр уучлаарай... би чамтай л хамт байхын тулд тийм тэнэг юм хийчихсэн юмаа! "
Юу гэхээ мэдсэнгүй. Надад хайртай гээд өөрийгөө золиослож байсан эсрэг хүйстэн Жонхан анхных. Тэр чөтгөртэй гэрээ хийж өөрийнхөө нүдийг хүртэл өгөх шахсан. Хэдий тэнэг ч ингээд бодохоор ... гэдсэнд минь эрвээхий нисэлдүүлж чадаж байна.
"Чи ч ёстой... Юн Жонхан ганц л юм амла. Дахиж хэзээ ч чөтгөртэй гэрээ хийхгүй гэж!"
"Хэрвээ чиний төлөө гэвэл би дахиад юугаа ч түүнд өгөхөд бэлэн!"
Тэсэлгүй түүний толгой руу цохиод авав.
"Галзуураа юу? Хэн чамайг намайг хамгаал гэсэн юм? Хамгаалхаа хүрвэл... би л ч-чамайг хамгаалах биз! Кхм"
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~