<16>

160 36 0
                                    


"Юн Жонхан! Хичээл орох хонх дуугарчихаад байхад анги руугаа яваач!"

Нүүр өгчихсөн биш бүр хажуунаас холдхоо болилоо. Хаа ч явсан гарнаас зуурчихаад тавихгүй юм. Наймаалж юмуу хаашаа юм.

Жонхан миний хоёр хацрыг базаж байснаа учиргүй инээгээд л хажуунаас бослоо.

"За би явлаа даа явлаа! Тараад хүрээд ирий!"

Санаа алдаад хэсэг нүдээ анилаа.
Үерхэл гэдэг чинь 24/7 цугтаа байхыг хэлдэг юм бол би болилоо. Хүнд чинь ганцаараа байх цаг ямар их хэрэгтэй билээ дээ. Юн Жонхан ёстой наймаалж юм даа.

"Риан! Чи саяны Жон-хан? Ямартай ч саяны хөвгүүнтэй үерхээд байгаа юмуу?"

Би бүр зогтусаж орхив.
Квон Сүнён миний хажууд ирчихсэн Жонханы талаар асуугаад байна шүү дээ.

"Тийм ... бол?"

Сүнёний царай нэг л барайгаад унав.
Юн Жонхан юу хийчихсэн юм бэ дээ.

"Тийм ч сайн хүүхэд гэж бодохгүй байна л даа... чамайг найзаа гэж боддог болохоороо л хэлж байгаа юм! Болгоомжтой байгаарай, юу ч хийж мэдэхээр хүүхэд шүү!"

Би үл ялиг инээвхийлээд толгой дохисон болов. Юу ч хийж мэдэхээр гэдэг нь бол үнэн л дээ. Чөтгөрт нүдээ өгөх гэж байсан хүн шүү дээ!

•••

Жонхан гэрт хүргэж өгнө гэж шалсаар байгаад манайх руу цугтаа алхсан юм. Хажууд юу ч юм яриад л хааяа хааяа намайг нэг хатгаж өдөөд л явах юм.
Хөгжилтэй хүүхэд шүү.

"Риан! Хоёулаа маргааш парк орох уу? Маргааш амралтын өдөр байна даа! Айн? "

Маргааш уг нь бүх л өдөржин унтах төлөвлөгөөтэй байсан юмсан.

"За тэгье ээ! Одоо гэрлүүгээ яв! Манайх энэ!"

Жонхан учиргүй хүндээр санаа алдаад л хошуугаа унжуулаад эхлэв. За бас юу гэх гэж байгаа юм бол доо.

"Ээ ийм хурдан ирчихэж байгаа юмуу? Тэгвэл чи намайг манай гадаа хүргэж өгөөөд дараа нь би чамайг хүргээд өгье тэгэх үү?"

Юу ч ойлгоогүй байдалтай түүн рүү харваас тэр бүүр өөрийнхөө гаргасан санаанд их л сэтгэл хангалуун байгаа бололтой харагдана. Хаанаас нь ийм санаа гараад байдаг байнаа.

"Эртхэн харь! Эсвэл маргааш гарахгүй шүү!"

"За баяртай! Мессеж бичье!"

Жонхан эргэж ч харалгүй даллаад гүйгээд яваад өгөв.
Тэгтлээ надтай явахыг хүсээ юм байх даа? Хөөрхөн л юм.

•𝑓𝑎𝑡𝑒•Where stories live. Discover now