<12>

161 32 1
                                    


Жонхан Рианийг гэрт нь хүргэж өгчхөөд гэрлүүгээ бус өөр тийшээ яваад эхлэв. Тэр амандаа дуу аялан их л аз жаргалтай байгаа харагдана.
Тэр сургуулийнхаа гадаа иржээ. Харуул ахын нүдийг хариулж байгаад дотогшоо гүйгээд орчихов.

-   Жонхан аа!

Жонхан эргэн тойрноо ажиглаж байгаад үл ялиг инээмсэглэв.

Жонхан- баярлалаа, Шиү! Чиний ачаар Риан бид хоёр бүр илүү ойртсон!

Шиү толгой дохиод чимээгүйхэн Жонхан руу ойртоод түүнийг араас нь тэврэх гэж оролдов. Гэсэн ч бүтсэнгүй.

Жонхан- одоо дахиад жоохоон л хичээчихвэл Риан бид хоёр үерхчихнэ! Шиү~яа жоохоон л хичээгээд өгөөрэй!

Жонхан Шиүгийн хаана байгааг мэдэхгүй учир нүдээ анин дотроо Шиүтэй цуг байгаагаар төсөөлөн ярьж байв. Шиү олон таван юм хэлэлгүй Жонханы хэлсэн зүйлсийг нэг нэгэнгүй сонсоод л толгой дохиж байлаа.

•••

Амралтын өдрүүдээр нагац эгчийнд очиж туслахаар болсон учир залхуутайхан шиг хөлөө зөөж ядан алхана. Ээжийн л хийж байгаа ажил л даа. Сүүлийн үед өөрийнхөө амь нас, амьдрах хугацаагаар сүнс харах, сонсох, үнэрлэх чадварыг муу чөтгөрт худалдах өсвөр насныхан ихэссэн гэсэн.
Нагац эгч ганцаараа барахгүй байна гээд ээжээс гуйсан юм гэнэ лээ.

Нагац эгчийн гэр ойртов уу үгүй юу маш хүчтэй энерги мэдэгдэх аж. Нэг л жихүүдэс хүрмээр юм.

Нэг биеэ сэгсэрчихээд бушуу нагац эгчийнх рүү орлоо.

Би- эгчээээ!

-   Мм, манай Риан ирчихсэн үү? Алив эгчдээ тэр саваа аваад аль!

Нүд нь улаанаараа эргэчихсэн, хэдийн чөтгөрт эзэмдүүлчихсэн бололтой сурагч хүү сууж байв. Яагаад ингэтлээ сүнс харах чадвартай болохыг хүсээд байдаг байнаа.

Эгч зан үйлээ хийж эхлэн, би өнөө хүүгийн хоёр гарнаас чанга гэгчинь барин муу чөтгөр түүний биеийг орхиж явахад туслах тарни амандаа уншин зогсоно.

Ad/ suns chotgortei bichweriig oroihon tiishee update xiij bgaarai l gsen

•𝑓𝑎𝑡𝑒•Where stories live. Discover now