<5>

227 45 2
                                    


Хичээл таран, сургуулийн урд талын хаалган дээр Сүнёнтой уулзхаар болсон учир түүнийг хүлээн зогсоно. Хүүхдүүд хэд хэдээрээ цуван гарч ирэх ч Сүнён ер харагдахгүй байв. Яах аргагүй миний дараа ангиас гарч ирэх гэж байсан даа. Ажилтай болчихсон юм байх даа.

"Риан!"

Жонхан гараа даллан над руу ирж байв. Гэхдээ түүнийг надтай яагаад ингэж дотно юм шиг аашлаад байгааг ер ойлгохгүй байна. Зүгээр л дээвэр дээр ганц л удаа санаандгүй таарсан хэрнээ дээр үеэс бие биенээ мэддэг харилцаатай байсан хүмүүс шиг дотно байгаад байгаа нь сонин.

"Ө, Жонхан. Харих гэж байгаа юмуу?"

Тэр толгой дохин "Чи хүн хүлээж байгаа юмуу? Харихгүй юмуу?"

Би толгой дохин" Одоо гараад ирэх байх. Чи түрүүлээд яв даа! Баяртай!!"

Жонхан юм хэлэх гэж байснаа болин, толгой дохиод цааш яваад өгөв. Жонханыг хараад байхад яаж ч байсан намайг тоохоор царай лав биш. Үнэхээр царайлаг. Бараг айдол болохоор бэлтгэгдэж байгаа гэвэл хэн ч итгэхээр үнэхээр царайлаг. Ийм хүнийг надтай нийлүүлэх гээд байдаг тэр ёстой сонин сүнс!

Гэхдээ Сүнён яагаад гарч ирэхгүй байнаа...

Утас дуугаран хартал ээжээс дуудлага ирж байв. Санаа алдан автал яаралтай гэрт ирэхийг хэллээ. Үл тоох гэсэн ч ээжийн хоолой нухацтай сонсогдсон учраас очихоо хэлээд тасаллаа.

Сүнёнийг бараг 40 минут хүлээчихсэн байна. Хнн.. надад дургүй бол зүгээр л зөвшөөрөхгүй байхгүй дээ. Хүний сэтгэл хоёрдуулаад.

••••••

Гэрт иртэл ээж бас нэг эмэгтэй сууж байв.

"Би ирлээ..."

Ээж гараараа дохин"ийшээ суу. Энэ хүн ээжийнх нь найз. Миний охин энэ эгчийнхээ гэр лүү очооод байдлыг нэг ажиглаад өгөөч! "

Ээж маань сүнс харж чаддаггүй зөвхөн үнэрлэж чаддаг сул талтай. Удган учраас харах нь зүй ёсны хэрэг гэж боддог хүмүүс цөөнгүй ирдэг ч ээж бас ч гэж арга ухаанаа үнэрлэх чадвартайгаа хослуулаад аргалаад явуулдаг л юм.

"Омо, Риан ёстой том болчихжээ! Манай хүүтэй чяцуу билүү?"

Ээж толгой дохин, тэр хоёр миний талаар болон тэр эгчийн хүүгийн талаар яриад эхлэв. Би хувцсаа солихоор өрөө рүү ортол өнөө эмэгтэй сүнс орон дээр минь сууж байв. Энэ гэхдээ үнэхээр төвөгтэй, нойтон хамуу шиг сүнс юмаа. Санаа алдан хувцасны шүүгээгээ нээлээ.

"Юуу вэээ! Чамд чинь богино юбка нтр байдаггүй юмуу? Эрэгтэй хүн байгаа бишдээ!!"

"Эрэгтэй хүн л өмд өмсөнө гэсэн юм байхгүй штээ? Чи ер нь энд юугаа хийж байгаа юм!! Яваач!!"

Эмэгтэй сүнс намайг тоосонч юмгүй хувцасны шүүгээг минь эргүүлж тойруулж харан надад хувцас сонгож өгч байв. Үнэхээр, найз залуугаа өөр хүнтэй нийлүүлэх гэсэн хүсэлтэй сүнс анх удаа л харж байна. Ихэнх нь л аваад явна, намайг битгий мартуул, насаар нь ганц бие явуулна гэдэг сэн.

•••••

Ээжийн найзын гэрт ирэн, дотогш ортол цаанаа л нэг хүйтэн байв. Эргэн тойрноо сайтар ажиглатал нөгөө л эмэгтэй сүнс хоёр давхарт нь зогсож байв.

"Риан, манай хүүтэй танилц. Жонхани~~ буугаад ир дээ!"

"Жонхан?"

Гайхан амандаа бувтнан дээшээ хартал яг л миний бодож байсан нэгэн бууж ирж байв. Энэ бүгдийг арай ч энэ эмэгтэй сүнс зохион байгуулаагүй л байлгүй дээ. Ээжийг нь манай ээжтэй найзлуулаагүй л байлтай.

"Ө, Риан!!"

Ээж нь гайхан"Та хоёр бие биенээ таньдаг юмуу? "

Ad/ 🤧

•𝑓𝑎𝑡𝑒•Where stories live. Discover now