"За уйлж дууссан уу? "Би толгой дохин санаа алдлаа.
Хайр дурлалын асуудал ч надад зохихгүй эд юмаа даа.
Эргэн тойрноо ажиглатал Шиү ер харагдахгүй байв. Энэ л боломж гэж бодон Жонхан руу харцаа тусгалаа."Чи.. ямар охин сонирхдог юм? "
Жонхан гайхан, том нүдлэн над руу харах аж.
"Яасан? "
Би үргэлжлүүлэн түүнээс сохор болзоонд явах сонирхол байгаа эсэхийг хүртэл асуугаад авав. Жонхан гайхсан хэвээрээ л, над руу хараад гацчихав.
"Би өмнө нь ерөөсөө тийм юманд явж байгаагүй шт... гэхдээ яасан юм? Чи надтай болзох гээд байгаа юмуу?" гэхээр нь чанга гэгчинь үгүй гэсээр хоёр гараа сэгсчиж байлаа.
Жонхан инээмсэглэн,"Тэгээд яасан юм? Танай найзууд дунд намайг сонирхдог хүн байгаад байгаа юмуу?"
"Би найз..гүй шт."
Жонхан сандран мэдсэнгүй гээд уучлалт гуйлаа.
Гэхдээ юу гэж хэлнээ, ямар танай найз охин чинь чамайг хүнтэй үерхүүлчихээд дээшлэх гээд байнаа гэлтэй биш."Яахав.... Чам шиг охин? "
"Над шиг...гэж? Ямар? Сүнс хардаг уу?"
Жонхан инээмсэглэн толгой дохиж байв.
Күэ мөн таарсан улсууд юмаа даа. Хаанаас сүнс хардаг эмэгтэй олох болж байна.
Толгойгоо гашилган, эргэн тойронд сүнс хардаг хүн юу билээ ухааны юм бодож байтал Жонхан нэг юм духан дээр наачхав.Аваад хартал иштэй чихэр байв.
"Наадхаа идээд сая чамайг уйлуулсан юмыг март! Хичээл тарчихлаа! Харьлаа" гээд яваад өгөв.
Юу вэ хичээлдээ өнөөдөр бараг суусангүй шт.•••
Өнөөдрийн тэмдэглэж чадаагүй хичээлүүдээ тэмдэглэн сууж байтал утсанд дуудлага ирлээ. Ээжээс байна.
"Мм"
"Риааан!Хаана байна! Ээждээ ирээд туслаадхаач! "
Ээж их амьсгаадчихсан, цаана нь ямар нэгэн зүйлийг хэн нэгэн эвдэлж хэмхлээд байгаа бололтой чимээ гарч байв.
Ээжийг хаягаа явуул гэчхээд гэрээс гүйсээр гарлаа. Харанхуй шөнө, хаана ямар гээчийн сүнсийг зайлуулж байгаа юм болоо.Явуулсан хаягаар нь очтол, айл ч биш том орон сууцны хамгаалагчийн бололтой байр байв.
"ЭЭЖ!!"
Гүйсээр эмээгийн өгсөн ташуураар ээж рүү сандал шидэх гэж байсан сүнсийг цохиод авлаа. Овоо хүчтэй юм гээч.Ээжийг түр сандал дээр суулгачхаад тэрэнтэй үзэж эхэллээ дээ.
"Овоо хүчтэй юм гээч! Хэр удаан өс санахаараа ийм болчихдог байна!"
Тэр намайг шоолох аятай чанга чанга инээх аж. Шар үс босчихлоо байна.
Дахин түүн рүү дайртал тэр над руу сандал аваад шидчихэв. Доош суугаад бултан эргэж хартал Жонхан чихэвч зүүчихсэн явж байгаа харагдав."ЮН ЖОНХАН!! БОЛГООМЖТОЙ!!"
Жонхан руу аль болох хамгийн хурднаараа л гүйж очин түүнийг тэврэн хажуу тийшээ өнхрөн уналаа.
Жонхан гайхсан бололтой над руу, хажууханд нь эвдэрсэн сандал руу нэг харж байв."Хурдан эндээс яв!!" гэчхээд буцан өнөө сүнс дээрээ очлоо. Эмээгийн зааж өгсөн бүхий л тарнийг уншингаа түүнийг эмээгийн ташуураар хэд цохитол ашгүй үнс болооод алга болчихов.
"С-саяных юу вэ?"
Жонхан яваагүй байсан юм.
Ad/🙏
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~