<8>

184 41 1
                                    


Толгой... хагарах гэж байгаа аятай л өвдөж байна. Сургуулийн дээвэр дээрээс гадаа байгаа бүхий л охидыг онилон Жонханд таалагдах эсэхийг Шиүгээс асуух ч нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй.
Өнөөдрийнхөө хичээлийг бараг л тасалж орхилоо доо.

"Би бууж өгмөөр байна! Ямар хүн гэхээрээ ... арай сахиусан тэнгэр сонирхдог юм биш биз дээ?" Шиү рүү хартал тэр миний харцнаас зугтаагаад байв. Ер нь энд ингэж байхаар шууд Жонхан дээр очоод сохор болзоонд явах уу гээд асуучихдаг юм бил үү.

"Риан~ би хэлээд байгаа шүү дээ! Олдохгүй байхад заавал ингэж зовох шаардлага байна уу? Чи үерхчихэд болно гээд байхад!" Дахиад л өнөө байж боломжгүй юмаа яриад эхэллээ.
Хүүгээ шахдаг ээж нарыг харж байсан ч найз залуугаа шахдаг найз охин харж байгаагүй юм байна.
Жонханы оронд Сүнён байсан бол...

Бууж өгөн анги руугаа орох гээд дээврээс буутал эрэгтэй эмэгтэй хоёр хүний ярих дуулдав. Хэрэгт дурлан Шиүтэй цуг гэтсээр шатны дэргэд очтол Сүнён нэг охинтой цуг зогсож байгаа харагдав.
Би зөв сонссон бол... Сүнён энэ хамт байгаа охиноосоо дөнгөж сая үерхэх талаар асуучих шиг боллоо.

"Зүгээр үү? Риан?" Хөл тэнцвэрээ алдан шат руу унах шахав. Шиү санаа зовон над руу харж байлаа. Нэг толгой дохис хийчхээд хурдан хурдан алхсаар анги руу очлоо.
Анхнаасаа сайн хүн байсан юм бол... анхнаасаа сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэггүй байсан юм.

"Чи зүгээр үү, Риан? Саяны эрэгтэй сурагч нөгөө Сүнён чинь мөн биздээ? .... Дөнгөж сая хүнтэй үерхчих шиг боллоо доо..."

Юу ч бодмооргүй байсан болохоор Шиүг үл тоон ширээгээ дэрлэн хэвтлээ.
Боломж байгаа аятай л инээгээд байсан нь хэн билээ дээ.

•••

Сүүлийн завсарлах хонх дуугарав уу үгүй юу бушуу цүнхээ шүүрэн багшийн араас ангиас гарлаа. Гэртээ очиж дэрээ тэврээд уйлах минь.

"Чи уйлаад байна штээ, Риан!"

Шиү намайг зогсоолоо.
Хацрандаа хүртэл нээрээ л уйлаад байсан байв. Нулимсаа гялс арччихаад явах гэтэл хэн нэгэн ардаас гарнаас татан зогсоочхов.

"Чи яагаад уйлаад байгаа юм? Зүгээр үү?"
Би толгой сэгсэртэл Жонхан санаа алдан намайг хүнгүй газар луу дагуулж явлаа.

"Одоо уйлаад аваа! Энд чамайг хэн ч харахгүй!"

Ad/ 🖤

•𝑓𝑎𝑡𝑒•Where stories live. Discover now