"Чи сүнс хардаг юмуу? Миний эргэн тойронд сүнс байна уу?"Би юу гэхээ мэдсэнгүй. Түүнийг сайтар ажиглатал ард нь адилхан дүрэмт хувцас өмссөн эмэгтэй сүнс байв. Мөн түүний хүзүүнд энэ хөвгүүний хүзүүнд байгаатай ижилхэн зүүлт байсан юм.
"... бай-байхгүй байна..."
Тэр эмэгтэй сүнс толгой сэгсрэн, байгаа гэж хэлж болохгүйг байн байн сануулж байв. Гайхаж байсан ч миний хүчээр амархан дарагдах сүнс биш байсан учраас түүний үгээр хэлж орхилоо.
Харин сурагч хөвгүүн их л урам нь хугарсан байдалтай надаас холдлоо. Яагаад ийм царайтай байгаа нь гайхмаар.
"Я-яасан? "
"Аан... байх ёстой юм л даа. Нэг эмэгтэй сүнс. Манай сургуулийн дүрэмт хувцастай байх ёстой... "
Сурагч хөвгүүн бугуйн цагаа харан, дээврээс буухаар зэхлээ. Тэгснээ гэнэт эргэж хараад,
"Намайг Жонхан! Энэ дээвэр уг нь ганцхан минийх байсан юм. Өнөөдрөөс чамтай хуваалцах нь ээ. Чамайг хэн гэдэг юм?"
"... Риан"
"Дараа тааръя, Риан!!"
Жонхан над руу даллан, инээмсэглээд дээврээс буулаа. Сая харсан зүйлдээ итгэж ядсаар хашуу тийш хартал өнөө эмэгтэй сүнс яг хажууд зогсож байв. Цочин эгээтэй л дээврээс уначихсангүй.
"З-зүгээр үү? Уг нь би ингэж харагдаж байгаа ч гэсэн их цайлган сүнс л дээ..."
Түүн рүү тогтож хартал машинд дайруулсан бололтой шархууд зөндөө байв. Нэрийг нь мэдэх гэтэл нэрийн тэмдэг нь байхгүй байв. Осол болоход унагааж дээ.
"Жонхан миний найз залуу... байсан юмаа... намайг үхэхэд хамгийн их уйлсан хүн..."
Жонханы талаар ярьж байхдаа үнэхээр аз жаргалтайгаар инээмсэглэх юм. Үнэхээр л бие биедээ тохирсон хосууд байж дээ. Жонхан ч түүнийг үргэлж дэргэд нь байдаг гэж боддог бололтой байсан.
"Гэхдээ... би чамаас нэг юм гуймаар байна! "
За эхэллээ дээ.
"Чи ... Жонханид дуралчих! .. а бишээ! Жонханид бүр хайртай болоод миний өгж чадаагүй аз жаргалыг өгчих!! Тэгвэл би яг явах гээд байна!"
Сонссон зүйлдээ итгэж ядсаар тэр охин руу хартал итгэлтэй нь аргагүй толгой дохиж байв. Сонин харсаар бушуу эргэн, дээврээс гүйх нь холгүй буув. Хойноос дуудаад байгаа нь сонсогдох аж.
Ийм юм хүсдэг сүнс бас байдаг аа? Юу вэ юу вэ. Сонин сонин юм их үзэх нь ээ. Хонх дуугарах дуулдан анги руу явах гэснээ дэлгүүр орчхоод явахаар шийдэн, дэлгүүр орлоо.
Мөнгөө гаргаж бэлдэх санаатай халаасаа ухтал нэг зүйл унах нь тэр. Автал Юригийн өгсөн барын хатгамалтай алчуур байх нь тэр. Би энийг цүнхэндээ хийгээгүй юм байхдаа...
Гэнэт хажуугаар гар орж ирэн өнөө алчуурыг булаагаад авчихав.
"Ө! Миний алчуур!!!"
Гайхан толгойгоо өргөн дээш хартал манай ангийн Квон Сүнён байв. Юри яагаад энэ алчуурыг надад өгснийг одоо ойлголоо.
Намайг ... харж явдаг хүнтэй минь нийлүүлэх гэсэн дээ л ийм юм хийж.
"... Риан чи олсон юмуу? Уааа алга болгочхож гэж бодоод ёстой сэтгэл санаа минь авах юмгүй байсан юм!! Зөндөө их баярлалаа!! Чи юу авах юм? Би даая!!"
Нэг удаагийн дэлгүүр оролтоор бид хоёрын харилцаа дуусаж болохгүй штээ.
"... нөгөө... миний авах гэсэн юм энд алга байна өө... хэхэ, чи юмаа авчихсан бол ангируу цуг явах уу?"
Сүнён толгой дохин, над руу инээмсэглээд л хараад байв.
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~