Сургууль руу орох гээд шатаар өгсөж явтал толгойг минь юу ч юм цохиод авав. Толгойгоо барин эргэн тойрноо хартал Жонхан том нүдэлчихсэн над руу хараад зогсож байв. Байтлаасаа соруултай ундаа шидэж алах нь л дээ.Би- яаж байгаа юм?
Багагүй гайхсан уурласан маягаар хэлтэл тэр инээгээд л байв. Надаар тоглоод байгаа юм байхдаа, хөгжилтэй байгаа юм байхдаа.
Юу ч ойлгоогүй царайтай дахин Жонхан руу хартал тэр инээхээ болин төв царайлав.Жонхан- чамайг шууд мэдрэмжээрээ бариад авах нь уу яах нь уу гэж бодоод л... тэгэхдээ иймэрхүү юман дээр мэдэрдэггүй юм байна тэ?
Би юу гэхээ мэдсэнгүй. Яаж бодохоороо ——би ямар ид шидтэй хүн байгаа бишдээ, зүгээр л нэг сүнс хардаг энгийн сурагч байхад.
Жонханыг орхин түрүүлээд сургууль руугаа орлоо.Би- цочих гэж!
Шиү яг урд минь зогсож байв. Сандарсандаа хамаг чангаараа хашхирч орхив. Эргэн тойрны сурагчид хачин хараад байхаар нь сандраад бушуу гүйсээр анги руугаа орлоо.
Шиү- Жонхантай үерхүүлэх хүн олдохгүй юм биш үү! Чи зүгээр үерхчихэд яачихаад байгаа юм!
Би- үерхэл гэдэг чинь хоёр тал бие биедээ таалагдаж байж бүтдэг зүйл штээ!
Шиү дахиад л өнөө учир утгагүй зүйлсээ яриад эхлэв. Үл тоох гэж хичээх ч баруун зүүн урд хойно гараад л нүдний өмнө өртөөд үнэхээр төвөгтэй байв.
Самбар луу харах гэж байгаад Сүнёнтой харц тулгарчихав. Тэр өдрөөс хойш дахиж юу ч яриагүй юм байна. Тэр над руу инээмсэглэх аж. Би үл ялиг инээвхийлтэл тэр үргэлжлүүлэн хажуудаа суух хүүхэдтэйгээ яриад эхлэв.Шиү- чи ганц удаа болзоонд явчихааа!
Би- за тэгье ээ тэгье!!
Ганцхан удаа юм чинь гэж бодоод түүртэлгүй зөвшөөрчихөв. Хамаг байдаг муухай зангаа гаргаад байвал Шиү намайг тайван орхино биз.
•
Юн Жонханы ангийн гадаа очтол тэр найзуудтайгаа цуг юм яриад хоосон ангидаа сууж байв. Хичээл нь тарчихаад байхад харихад яадаг байнаа.
Би- Юн Жонхан!
Найзууд нь над руу харан Жонханыг нудрах аж. Жонхан ч цүнхээ үүрэн над руу инээмсэглээд хүрч ирэв.
Жонхан- яасан?
Би- өнөөдөр надтай болзоод яв! гэхэд тэр гайхсанчгүй толгой дохилоо. Иймэрхүү үед чинь уг нь яагаад энээ тэрээ гэх ёстой биш бил үү, хачин л юм.
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~