Жонханы нүд рүү харж чадахгүй түүний харцнаас зугтаангуй сууна. Тэр яагаад алга болсон, яагаад өөрийг нь хаяад явсан юм гээд л намайг шалгаагаад л байна. Ямар хадам ээж зөвшөөрөхгүй байнаа гэлтэй биш, дургүй энээ тэрээ гэж худлаа ярьж байгаад Жонханаар өөрийгөө үзэн ядуулах минь. Царайг нь харахад сайн л амьдарч байгаа юм шиг байна."Чи ажил руугаа буцаж орохгүй зүгээр юмуу?"
"Юу? Одоо ажил чухал гэж үү? Чи бүхэл бүтэн нэг жил сураггүй, гэнэт алга болчихоод одоо гарч ирж байхад... би яаж зүв зүгээр ажлаа хийх юм? ... надад хэлэхгүй юмуу? "
Урдаа байх аягатай усаа нэг амьсгаагаар уучхаад, амаа арчин уртаа амьсгаа авлаа. Жонханаа намайг уучлаарай.
"Би муу охин... би чамд яасан ч тохирох нэгэн биш! Намайг дахиж битгий хай!"
Сандлаас бостол Жонхан гарнаас татан буцаагаад суулгачихав. Гайхаад өөдөөс нь хартал хөмсгөө атиралдуулаад над руу харж байлаа.
"Ха! Хөгжилтэй юм бэ! Өөр юу гэмээр байна? Намайг сайн охинтой үерхэх хүсэлтэй гэж бодоо юу? Чамайг хэчнээн мартах гээд чадаагүй, мартмааргүй байна. Риан! Над дээр эргээд ир! Үгүй бол би чамайг хайгаад олно шүү!"
Жонхан нэг нүдээ ирмээд кафе-аас гарлаа. Албан ёсоор намайг хайж олно гэдгээ хэлчихэв үү? Тэнэг ч гэлээ түүнийг гарнаас нь барихад үл ялиг догдолсон гэж. Юн Жонханыг ингээд байхаар би яаж мартах юм бэ, бүр л дурлаад байхад. Үнэхээр намайг хайгаад олчихвол ээжээс нь биеэ хөштөл гуйна даа.
•••
Нагац эгчийнд очтол ээж ирчихсэн тэр хоёр гангар гунгар хийгээд сууцгааж байв. Ээж надтай уулзах гэж ирэх болгонд нь би зугтаачихдаг байсан юм. Ээжтэй уулзхаар л ямар нэг юм бүтхээ больчихдог. Гэхдээ энэ удаад надад зугтах ямар ч хүч алга.
"Риааан! Миний охин! Ямар их тураа вэ? Хоол өгөхгүй байгаа юмуу?"
"Та юу хийж яваа юм? "
Ээж цүнхнээсээ баахан чихэр жимс, миний дуртай уух юм мэтийг гаргаад ирэв.
"Чамтай уулзах гээд л! Чиний дуртай бүх юмыг аваад ирсэн! Риан~ ээж нь чамайг яагаад шилжсэн гэдгийг чинь мэдсээн!"
Нагац эгч рүү хартал эгч хоолойгоо засаад гадагшаа гарчихав. Эгч л хэлсэн юм шив дээ.
"Жонхан гэж хүүг нэг харчих юмсан даа! Ямар хүү болоод миний охиныг энэ хүртэл ирүүлчихэв?"
Би хоолойгол засан юм хэлсэнгүй. Ээж цуг амьдрахыг санал болгон, гуйгаад эхлэв. Ээжтэй цуг амьдрахаар хүчгүй болчихдог. Миний төрсөн ээж минь хэрнээ надад ерөөсөө ч тус болохгүй юм даа.
Гадаа учиргүй дуу шуу болон, ээжтэй цуг хаалгаар шагайтал нүдэндээ ч итгэсэнгүй. Юн Жонхан инээчихсэн зогсож байсан юм."Олчихлоо! "
Байж боломгүй юм. Тэгээд... бид хоёр буцаад уулзхад зүгээр үү? ...
YOU ARE READING
•𝑓𝑎𝑡𝑒•
Romance~ хувь тавилан гэж итгэж байсан бүхэн минь үнэндээ чиний найруулсан жүжиг байсан ~