Game -2

5.8K 320 14
                                    


Кэми: СЭХҮН!!! Наадах чинь намайг~

Би ханиалгасаар чанга инээн: Арчаагүй амьтан!!! *муухай харах*

Кэми хөмсгөө зангидсаар: Юу гэнээ муу мэлхий!!!

Сэхүн: КЭМИ БОЛЬ!!!

Тэр хөвгүүн намайг заамддаг залуу руу харан: Лэе чи юу хийж байгаа юм! Ийм зүйл болж байхад болиулах хэрэгтэй ш дээ!!!

Кэми Сэхүний урд очиж зогсон: Манай сургуульд царай муутнууд сурах ёсгүй гэж чи хэлсэн биз дээ!!! Бас гэж хэлээд миний ширээ рүү заан: Бас энэ ширээнд суусан хэн ч гэсэн тоглоомны бай болно гэсэн дүрэм бий!!!

Сэхүн ууралсаар: Новш гэж!!! Тэр чинь бага ангийн хүүхдийн тоглоом Кэми!!!

Кэми ууралсаар ангийн хаалга саван гарлаа.

Гэтэл тэрэнтэй зөрөн Тао орж ирсээр гайхан: Энд юу болоо вэ? Сэхүн чи манай ангид юу хийж байгаа юм? Бас манай нугасны муухай дэгдээхnй яагаад уйлчихсан байгаа юм айн? *ёжтой инээх*

Би газраас босон: Та нартай тоглох гэж энэ сургуульд ороогүй болохоор өөрсдөө тэр хүүхдийн тоглоомоо тоглоцгоо намайг битгий оролцуул! Арчаагүй юм!!! Жоохон хүүхэд шиг царай харж нөхөрлөхөө больцгоосон чинь дээр биз тэнэг туулайнууд! Хурдан том бол жаалуудаа гэж хэлээд тэр ангиас цүнхээ шүүрэн гарлаа.

Хичээл тараагүй байхад гараад ирсэн болохоор Жонгүк ч гарч ирэх болоогүй!!! Сургуулиас гаран эргэн тойрон кафе байхыг ажиглан хэсэг ийш тийш харж зогслоо...

Будаг болсон юбка руугаа нэг харж санаа алдаад формоо тайлж ардаа уялаа.

Кофешоп хайн зам даган алхаж байтал ашгүй нэг газар олно тэнд орж суугаад аппарат шилээ авч ширээн дээр тавин: Та хоёртой бол уг нь сайн найз олдон гэж бодсон бүгд эсрэгээрээ болох шив!!! Маргааш өөрийнхөө үнэн төрхөнд орвол дүр исгэгчид бас л байх байхдаа!!! *санаа алдах*

Жонгүкийг манай анги руу очихоос өмнө "Эрт тарсан зам дагуу кофешопод байна" гэж мессеж явуулаад түүнийг хүлээн сууж байтал кофешопын хаалгаар хэдэн хүүхдүүд шуугилдсаар орж ирлээ. Сониучирхан тэдний зүг харвал~

Ханн тэнэг амьтад энд бас орж ирдэг нь ч юув дээ! Балиар хүний үнэргүй бүдүүлэг гахайнууд!!!

Би тэднийг тоолгүй, надад тоох ч ямар хэрэг байхав дээ гэхдээ нэг л эвгүй мэдрэмж төрөөд байгаа нь юуных юм бол??? Гэнэт нээрээ аппарат, шилээ авсанаа санана тэр хоёроо гялс цүнх рүүгээ авч хийлээ.

/Дууссан/ ✝My Playboy Crush✝Where stories live. Discover now