Start writing your story
Би толгойгоо барьсаар Тао руу гайхан харахад тэр нүдээ нээн үл ялиг мушилзаад: Надад боломж олгож байна гэж ойлголоо шүү!
Би гайхсаар бага зэрэг ярвайн: Чи чинь одоо юугаа яриад...?
Тао мушилзан: Би чиний анхны үнсэлтийг авсандаа баяртай байна...
Би том нүдэлсээр: Чи тэрийг яаж...?
Тао инээдээ тэвчин: Нээрээ хувцсыг чинь хими цэвэрлэгээнд өгчихсөн маргааш авч ирж өгнөө гэхэд би том нүдэлсээр өөр лүүгээ харахад бурхан минь би хэн нэгний сагсны том майкнаас өөр юу ч үгүй байлаа... Ямар зураг авалтанд орсон биш дээ миний хувцас...
Би хөмсгөө зангидан Тао руу муухай харахад тэр над руу сонин харсанаа: Хөөе хөөе тайван би чиний хувцасны хормойтой ч оролдоогүй шүү! Гэхдээ чи өчигдөр шөнийн явдлаа санахгүй байна уу? (толгой сэгсрэх)
Би толгойгоо барин: Өчигдөр хамгийн сүүлд яалаа? Аан тийм Кай-тай хамт бүжиглэсэн шүү дээ! Тэгээд яалаа..? Жинү өчигдрийн үйл явдлыг санах гэж бодлоголшрон толгойгоо үл ялиг хөдөлгөн чухал царайлахыг харсан Тао түүнийг өхөөрдөн мишээн сууна...
Flashback
Жинү Кай-тай бүжиглэж байтал Кай-н сэргээштэй найруулсан вискиг уусан Жинүгийн ухаан санаан орж гаран яг л агаар дээр зогсож байгаа юм шиг мэдрэмж төрөн инээд алдсаар Кай-н хүзүүгээр тэврэн найган хөдлөнө... Үүнийг ажиглан сууж байсан Тао хөмсгөө зангидсаар Жинүгийн бэлхүүсээр тэврэх Кай-н гарыг авч шидэн Жинүг өөр лүүгээ татахад Жинү инээд алдан сүүмийсэн нүдээр Тао руу харан: Өө шалиг туулай! (цээжинд наалдах)
Жинү Таогоос огцом холдон ташаандаа гараа аваад: Ханн муу шалиг, ойлгомжгүй туулай!!!
Тао хөгжмийн чанга дуунд түүний хэлэхийг бүдэг бадаг сонсож байсан болохоор Жинүг мөрөн дээрээ хөнгөхөн тохход Жинү түүний нуруун дээр зөөлхөн цохин буулга гэж хэл аман орооцолдсон амьтан орилоно. Тао тоолгүй 2 давхарт гаран түрүүчийн булангийн өрөөнд оруулж ирэн доош буулгахад Жинү инээд алдан Таогийн хүзүүгээр тэвэрсээр Тао руу харан үл ялиг хөмсгөө зангидах гэж хичээсэн ч болсонгүй малийн: Чи дахиад намайг зөвшөөрөлгүй үнсээд үзээрэй за юу!!! Жинү дахин Таогийн цээжинд наалдан цээжин дээр нь нэг хуруугаараа илсээр: Чи анхных... (айлгүйтэж инээх)
Тао түүний өхөөрдөм байдлыг харан бас хэлсэн үгийн ойлгохгүй инээмсэглэн: Юу анхных гэж..?
VOCÊ ESTÁ LENDO
/Дууссан/ ✝My Playboy Crush✝
FanficЖинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь гадаад руу цагаачилсан бөгөөд Жинүг ахлах сургуулиа төгсөх жил эх орон болох Солонгостоо эргэж ирцгэ...