Game -16

4.2K 232 1
                                    

Start writing your story

Муу чөтгөр!!! -_________-

Тао над руу инээсээр хуруугаараа дээшээ заана амны хайрцгаар ирээд ав гэж хэллээ... Ханн муу туулай!!!

Хёна инээмсэглэн: Нээрээ чи үнэхээр эгдүүтэй юм байнлээ шүү Жинү!

Би гайхан: Юу?

Хёна инээмсэглэн: Вуууааа бидний үеийн охидууд дунд чам шиг тийм эгдүүтэй охин бараг олдохгүй байхдаа! (ирмэх) Чи хамгийн шилдэг нь... гэж хэлээд эрхий хуруугаа гаргаад ангиас гарахдаа хичээл тараад хамт дэлгүүр хэсэцгээе гэсээр яваад өгөв.

Лэе инээмсэглэн: Тэр эгдүүтэй төрхөө надад харуулахгүй юм уу?

Би сонин царайлан: Би өөрөө ч хараагүй байхад! (бувтнах)

Багш орж ирэн хичээлүүд ар араасаа цуварсаар цайны цаг болоход Лэе хамт явъя гэсэн ч би Жонгүкийг яагаад ирж хоноогүйг нь асуух гэж анги руу нь явлаа... Жонгүкийн ангийн үүдэнд ирэхэд Зэло ангийнхаа хүүхэдтэй инээлдсээр өөдөөс гарч ирэн инээмсэглэн мэндлээд: Нүүна ямар хэргээр энд..?

Би инээмсэглэн: Жонгүк харагдахгүй байх юм? Хичээлдээ ирээгүй хэрэг үү?

Зэло над руу гайхаж харсанаа: Жонгүк сарын чөлөө авсан гэсэн та мэдээгүй юм уу?

Миний нүд томорсоор: ЮУ? (амаа дарах) Сарын чөлөө гэнээ? Яагаад? Байз гэхдээ би яагаад мэдээгүй Жонгүк яагаад надад хэлээгүй юм бол..? Нээрээ утас гэж бодсоор эргэж харан гүйхдээ Зэло руу гар даллан ангид орж ирэхэд Тао байсангүй! Тэрний дээшээ заадаг нь дээвэр дээр байх байлгүй гэж бодосоор дээвэр лүү гарахад тэр газар дээр суун хоёр гараа хойшоо тулан дээшээ тэнгэр лүү харан сууж байлаа...

Миний уур хүрсээр хөлөө чанга чанга дэвслэн түүний хажууд очоод: МИНИЙ УТСЫГ ӨГ МУУ ХУДАЛЧ ТУУЛАЙ!!! ЖОНГҮК-аас МЕССЕЖ ИРСЭН БИЗ ДЭЭ! ЮУ ГЭЖ ИРСЭН ЮМ ХУРДАН УТСЫГ МИНЬ ӨГ!!!

Тэр над руу харан босож ирээд: Ммм мессеж ирсэн байх шүү! Гэхдээ би утсыг чинь үзэж байгаад санамсаргүй устгачихсан...

Би том нүдэлсээр: ЮУ??? МУУ ШАЛИГ ХУДАЛЧ ТУУЛАЙ!!! алив миний утсыг өгөөдөх гэж хэлэн гарт нь байгаа утсыг авах гэхэд тэр дээшээ өргөн: Намайг үнс!!!

Би хөмсгөө зангидсаар: ЮУ?

Тао миний нүд рүү ширтэн: Чи намайг хараасан болохоор шийтгэл намайг үнс!!!

Бурхан минь! Энэ хүнд юу тохиолдоод байгааг хэлээд өгөх хүн байна уу????

Би муухай харан: Одоо чиний наад тоглоом чинь хэтэрч байна Зи Тао!!!

/Дууссан/ ✝My Playboy Crush✝Where stories live. Discover now