Start writing your story
Чанёол бид хоёр нэгэн зэрэг: ЛЭЕ???
Лэе бид хоёрыг харан бас л гайхаж байгаа бололтой нүдэн томорсоор: Ж-Жинү?
Чанёол: Чи хэзээ Хятадаас ирсэн юм?
Лэе хэсэг чимээгүй байж байснаа: Та хоёр ямар хэргээр энд...?
Чанёол: Жинү Таог үйлчлэгч нараас асуун гээд... Чи ямар хэргээр..?
Лэе үл ялиг инээмсэглэх аядан: Би ч бас Тао-тай уулзах гээд гэхдээ байхгүй байна.
Би урвуу царайлан: Энэ хүн чинь хааччихдаг байнаа...
Лэе: Явцгаах уу?
Чанёол над руу харан: Заза явцгаая! Нээрээ энэ Тао энэ удаад арай л удаан алга болж байгаа юм шиг санагдахгүй байна уу?
Лэе сонин царайлан: А-аан харин тиймээ...
Би тэр хоёр луу нухацтай харан: Надад хэлээд өг!!!
Тэр хоёр над руу харан: Юуг?
Би элгээ тэврэн: Тэрний алга болдог шалтгааныг...?
Чанёол Лэе рүү харахад Лэе над руу харан: Тэрийг дараа Тао-г ирэхээр өөрөөс нь сонссон дээр байх... Явцгаая гэсээр урд гаран алхахад би ард нь муухай царайлан Таогийн хаалга руу нэг хараад тэр хоёрын араас яван Чанёолын машинд суулаа...
Чанёол машинаа асаан: Хаашаа явах уу? Шууд гэр лүүгээ юу эсвэл сургууль руу явах уу?
Би санаа алдан: Шууд гэрт хүргээд өгдөө! Чанёол..!
Чанёол над руу харан: За!
Би: Надад Таогийн алга болдог шалтгаанын хэлж болохгүй юу? Би мэдэх эрхтэй хүн биз дээ!
Чанёол хэсэн чимээгүй байж байснаа: Чи намайг хэлсэн гэж хэлж болохгүй шүү!
Би толгойгоо хурдан хурдан дохин: За!
Чанёол санаа алдаад: 3 жилийн өмнө юмуу даа! Таогийн гэрт бид нар хичээлээ тараад ирэхэд тэднийд бидний үеийн нэг хөөрхөн охин үйлчлэгчийн хувцас өмсчихсөн угтаж байсан... Бид хэд гайхан Таогаас асуухад тэр ч гэсэн мэдээгүй байсан. Тэгсэн тэр охиныг Таогийн ээж Таогийн хувийн үйлчлэгч болгохоор авсан охин Им Үжи! Тэр биднээс тэс өөр ертөнцөд амьдардаг нэгэн байсан. Эцэг эхгүй, мөнгөгүй тийм л ертөнцөд...
Тэгээд л цаг хугацааны эрхэнд Тао тэр охинд дурлаж Үжи ч бас Таод сэтгэлтэй болсон гэж бодож байтал бүх зүйл орвонгоор нь эргэсэн Үжи Таогаас салж түүний мөнгөнд болж урхидсан гэж хэлсэн гэсэн... Тао итгэхгүй түүнийг өдөр бүр дагадаг байсан. Нэг өдөр ер нь бол Таогийн төрсөн өдрөөр л дөө Тао Үжи-тэй уулзаад явж байхад Үжи осолд орон газар дээрээ амьсгал хураачихсан тэгээд л Тао Үжигийн үхэлд өөрийгөө буруутгаж төрсөн өдөр нь дөхөөд ирэхээр хаашаа ч юм алга болчихдог... Бид нар ч түүнийг хаашаа явдгын мэддэггүй! Эхэндээ асууж шалгаадаг байсан ч сүүлдээ зөнгөөр нь орхих болсон... Тао дунд сургуульд байхдаа одоогийнх шиг ийм байгаагүй тэр ямар их мөрөөдөмтгий бүх зүйлийг мөрөөдөж төлөвлөдөг байсан... Өнгөрсөнд тэрний өөрчлөгдсөн ганц шалтгаан Үжи харин одоо түүний эргэн хуучны Тао болж байгаа шалтгаан чи Жинү!!!
VOCÊ ESTÁ LENDO
/Дууссан/ ✝My Playboy Crush✝
FanficЖинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь гадаад руу цагаачилсан бөгөөд Жинүг ахлах сургуулиа төгсөх жил эх орон болох Солонгостоо эргэж ирцгэ...