Game -11

5.1K 262 6
                                    

Start writing your story

Тао уурлан бүх зурагнуудыг хуулж аваад: Ямар новш нь энийг хийсэн бэ?

Би ийм зүйл хийсэн хүнийг үнэхээр өрөвдөж бас өөрийн эрхгүй л гомдож байна... Сэтгүүлийн хагас нүцгэн зурагнуудыг минь томоор скайнердаж дээр нь улаан өнгөөр "Хямдхан *лөгчин" гэсэн байх нь үнэхээр гомдомоор юм!!! Би юу хийхээ мэдэхгүй балмагдан хэн нэгэнд ямар ч гэм хор хүргээгүй байж ингэж доромжилуулж байгаагаа ойлгохгүй байна... Яагаад намайг зүгээр орхиж болохгүй байгаа юм бэ? Би ямар гэм хийсэн гэж намайг ингэж ялгаварлаад байгаа юм бол өөрийн эрхгүй хоолой зангирсан ч тэдэнд нулимсаа харуулах л юм бол тэд миний сул дорой байдлыг харж бахан ханах биз шүд зуун уйлчихгүйг хичээн зогсож байтал

Тао хөмсгөө зангидсаар уурлан: ХЭН ХИЙСЭН БЭ ГЭЖ БАЙНА ШҮҮ!!!

Жонгүкийн гар чангаран гар луу нь харахад тэр гараа зангидан хөмсгөө атиралдуулан зогсож байлаа...

Би гарынхан атгыг суллан салаавчлан атгаад хүчээр инээмсэглэн: Эгч нь өөрөө гэж хэлээд Таогийн урд очиж түүний гарнаас зурагнуудаа авахад Тао: Жинү???

Би түүнийг тоолгүй хүүхдүүд рүү харан худлаа инээмсэглээд: Вуууаа миний зургийг ингэж томоор гаргасан тэр үл мэдэх фэндээ баярлалаа... (инээмсэглэх) Зургийг нь тинийлгэн дөрвөлжин эвхээд: Энийг чинь өрөөндөө хаднаа... Ийм гоё бэлэг өгсөнд чинь баярлаж байна гэж хэлээд хүүхдүүд рүү ирмэн Жонгүк, Жэксон хоёрын зүг алхахад тэр хоёр инээмсэглэн эрхий хуруугаа гозолзуулан зогсоно...

Би тэр хоёрын урд очоод: За би анги руугаа явлаа. Та хоёр ч гэсэн явдаа гэж хэлээд тэр хоёрын хажуугар хүчлэн инээмсгэлсээр хойшоо ганц ч удаа эргэж харахгүйгээр гартаа барьсан зургаа чанга атган нулимсаа тэвчин тэндээс холдож дээвэр лүү гарлаа...

Дээвэр дээр гарч ирэн тэвчиж байсан нулимс минь урсан доошоо явган сууж амаа даран хэтэрхий гомдсондоо уйлж суутал араас минь хэн нэгэн ирж тэвэрхэд надад энэ зүйл л хэрэгтэй байсан юм шиг хэн гэдгийн мэдэхгүй ч эргэж харалгүй зүгээр л зөнгөөр нь орхилоо...

Эксогийн талаас

Эксогийнхон амралтын өрөөндөө тоголцгоож Тао Жинүгийн тухай бодон мишээн хэвтэж Чанёол Хёна хоёр нялуурцгаан, Кай өсвөрийн сэтгүүл эргүүлэн, Лэе юм бодон хана руу бөмбөг шидэн сууцгаана...

Кай сэтгүүлээ эргүүлсээр: Киаахх, энэ хүүхнүүд бүгд Жинү шиг манай сургуульд шилжээд ирдэг бол ч...

/Дууссан/ ✝My Playboy Crush✝Where stories live. Discover now