Start writing your story
Жинү хоёр тийшээ холхин хэн нэгэн рүү залгана... Жэксоноос Жонгүк тэднийд очсон эсхийг асуухад үгүй гэсэн хариу өгсөн учир Жинү улам их санаа зовон хумсаа мэрэн хоёр тийш алхана...
Удалгүй хонх дугарахад Жинү яаран гүйж очиж тайлахад Тао сандарсан санаа зовсон байртай зогсож байлаа...
Жинү Таог шууд тэврэн авч: Тэр тэр явчихлаа... Яг л 2 жилийн өмнөх шиг зугатчихлаа... (уйлах)
Тао Жинүг аргадан мөрөөр нь тэврэн гэрт нь орж ирэн буйдан дээр Жинүг өвөр дээрээ тэврэн суугаад: Тайвширдаа зүгээр л бодлоо цэгцлэх гээд хүнгүй газар хэд хоночхоод л ирэх байх! Тиймээс хайраа тайвширчих!
Жинү Таогийн хүзүүгээр тэврэн энгэрт нь толгойгоо наана нусаа татсаар: Дүүгээ загинах хэрэггүй байж! Дахиад гомдоод жилээр алга болчихвол яах вэ?
Тао Жинүгийн духан дээр үнсээд: Уучлаарай надаас болж...
Жинү толгой сэгсрэн: Үгүй ээ чамаас болоогүй!
Тао Жинүгийн үсийг чихнийхэн араар хийгээд: Чи дүүгээ мэдэхгүй гэж үү? Би сайн мэдэхгүй л дээ гэхдээ түүний чамайг гэх сэтгэл хэн хүнээс илүү халуун дулаан юм шиг санагддаг. Тэр энэ хорвоо дээр аав ээж хоёроос чинь илүү чамд хайртай байх тиймээс битгий санаа зов ммм!
Жинү Тао руу харан: Тийм гэж үү?
Тао инээмсэглэн толгой дохиход Жинү эргэн Таогийн цээжинд толгойгоо наана гүн санаа алдлаа...
Жинү: Хайраа?
Тао: Ммм..?
Жинү: Хэрвээ Жонгүк биднийг эсэргүүцсээр байвал хоёулаа тэрнийг зөвшөөртөл нь урд нь сөгдөөд ч хамаагүй гуйх ёстой шүү за! Надад чи ч тэр Жонгүк ч тэр хоёулаа эрхэм хүн. Хэн хэнийг чинь таагүй харьцаатай байгаасай гэж хүсэхгүй байна.
Тао Жинүгийн духан дээр үнсэн: Ойлголоо... Жонгүкийг намайг хүлээн зөвшөөртөл бас өөрчлөгдсөн гэдгээ чамд ямар их хайртайгаа харуулах болохоор битгий санаа зов ммм!
Жинү Таогийн уруул дээр үнсээд: Хайртай шүү!
Тао эргүүлэн үнсээд: Би ч гэсэн чамдаа хайртай шүү!
***
Тао Жинүг хэвтүүлэн даавуугаар хучаад өөрөө гал тогоо руу орж ус уун зогсож байтал халаасанд нь утас нь дугарч гаргаж ирэн харвал танихгүй дугаар байлаа... Авах эсэхдээ эргэлзэн хэсэг зогсож байтал тасарчихав. Хэрэгтэй бол дахиад залган биз гэж бодон зогсож байтал дахин дугарахад Тао аван: Байна уу?
YOU ARE READING
/Дууссан/ ✝My Playboy Crush✝
FanfictionЖинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь гадаад руу цагаачилсан бөгөөд Жинүг ахлах сургуулиа төгсөх жил эх орон болох Солонгостоо эргэж ирцгэ...