Game -6

4.8K 320 0
                                    

Таогийн талаас

Лэе-н яагаад тийм үйлдэл хийснийг ойлгохгүй юм! Тэр залуу сая эгч гэсэн үү? Тэгэхээр хосууд биш эгч нь байсан байхнээ?

Хүүхдүүд тарцгааж тэнд манай хэд л үлдлээ.

Кай Лэе дээр очин хөмсгөө зангидан: Чи оролцохгүй гэж ам гарчихаад бид нарыг яагаад хөгийн новш болгоод өөрөө сахиусан тэнгэр царайлаад байгаа юм!

Чанёол: Чи ийм үйлдэл хийснээрээ биднийг тэнэг амьтан болгож харагдуулснаа мэдэж байна уу?

Би Лэе-н мөрөн дээр гараа тавин зөөлөн товшисоор: Сайн байлаа! Ядаж бидний нэгэн ийм үйлдэл хийгээгүй бол бүгд новш болох байсан юм гэж хэлээд тэднийг орхин гэр лүүгээ явлаа.

Лэе гэлтгүй түүний найзууд бүгд гайхан Таогийн хойноос ширтэн үлдэх нь тэр.

Гэртээ ирэхэд урдны л адил хөндий хоосон том байшин~ Өрөөндөө орж ирэн ор нь дээрээ хэвтээд уруулаа барисаар тэр охины царай нүдэнд харагдан дотор минь гэм хийсэн юм шиг санагдаж байв. Урд нь хэзээ ч ингэж санаа зовж байгаагүй юмсан. Дотор давчидсаар машиныхаа түлхүүрийг аван граж руугаа ороод тэдний сүүлд авч явуулсан спорт машиныг унан гарлаа.

Хаазаа тултал нь гишгэн нэг мэдэхэд л Хан мөрний өмнө ирсэн байв. Машинаасаа буун машиныхаа хамар дээр сууж байхад хажуунаас~

?: Чамайг ч гэсэн энд ирнэ гэж мэдсэн юмаа!

Миний талаас

Жонгүк бид хоёр хоёр талд цонх ширтэн чимээгүй явсаар гэрийн гадаа ирж Жонгүк жолоочид мөнгө өгөөд түрүүлээд буулаа. Би араас нь буун доошоо харсаар санаа алдан Жонгүкийн араас явж байхад гэнэт нэг хүн миний нэрийг дуудан сүр сар хийсээр хажууд минь ирэх нь тэр.

Жэксон мөрнөөс минь барин гайхсаар: Жинү наад хувцас хунар, царай зүс чинь яачихаа вэ???

Жэксон Жонгүк руу харсаар: Эгч чинь хаана ийм зураг авалттай байсан юм?

Жонгүк хөмсгөө зангидсаар над руу муухай харчихаад гэр лүү түрүүлээд орчихлоо. Надад Жэксонтой ярьж зогсох тэнхэл байгаагүй тул түүний хажуугаар зөрөн гэр лүүгээ ороход Жэксон ч бас дагаж орж ирэв.

Жонгүк гал тогооноос стакантай сүү барьсаар гарч ирэн миний гарт бариулаад: Уу!!! гэж хэлчихээд цаашаа эргэхэд нь би түүний гарнаас барьж зогсоон: Жонгүк-аа?

Жонгүк цаашаа харж зогссоор над руу харсангүй миний нүдэнд нулимс цийлгэнэн: Эгчийгээ уучлаарай!

/Дууссан/ ✝My Playboy Crush✝Where stories live. Discover now