Start writing your story
Утасны хангинах дуугаар цочин нэг нүдээ хагас нээн шүүгээн дээрх утас руугаа гараа явуулсаар аван чихэндээ наагаад: Байна уу? (нойрмоглох)
Ямар нэгэн авиа гарсангүй!
Би: Байна уу? Жон Жинү сонсож байна яриарай!
Дахиад л дугарсангүй! Юу вэ гайхан дугаарыг нь хартал хадгалаагүй дугаар чихэндээ наан: Залгасан бол яриарай! Байна уу? Хэн бэ?
Гэнэт утас тасарчихав. Ээээввв ганцаараа байхад яасан ч аймар юмбэ дээ!!! Утасныхаа цагийг харахад шөнийн 2 цаг болж байлаа...
Би үсээ сэгсийлгэн: БУРХАН МИНЬ! ЯМАР ШАР ШУВУУН ХҮН УНТУУЛАХГҮЙ ИЙМ ОРОЙ ЗАЛГАДАГ БАЙНАА!!!
Доошоо бууж ус уугаад зогсож байтал хаалга хүчтэй балбан цочисондоо стакантай усаа газар унагачихсангүй!
Том нүдэлсээр: Хонх гэдэг зүйл байдгийг мэддэгүй юм байхдаа!!!
Өлмий дээрээ яван үүдний шүүгээнээс бэйсболын цохиур гаргаж ирэн баруун гартаа чанга атгаад дурангаар харахад хэн ч байсангүй! Бурхан минь энэ орой арай сүнс! Эээввв ёстой тийм юм байж боломгүй..!!!
Хаалганд чихээ наан хэсэг чимээгүй зогсоход бас л ямар ч чимээ алга... Хаалга аяархан онгойлон нээх гэтэл ямар нэгэн хүнд зүйлд тээгэлдээд онгойрсонгүй! Гайхан дахиад хүчтэй түлхтэл эрэгтэй хүний ёолох бүдүүн хоолой дугаран айсандаа гялс хаалга хаах гэтэл хаагдсангүй гайхан доошоо харахад хэн нэгний том гар хаалганаас тас зуурсан байлаа...
Намайг бодож амжаагүй байтал тэр хүн хаалга хүчтэй татан орж ирэхэд миний нүд эгээтэй л аяганаасаа хальчихсангүй!
Би том нүдлэн шүлсээ гүд хийтэл залгиад: Чи... Чи энд юу хийж...? Үгүй ээ яаж манай хашаанд орж ирсэн юм..?
Тэр над руу сүүмгэр нүдээрээ инээснээ тэврээд авав.... Бурхан минь энэ залуу чинь... Гэхдээ тэрнээс архины нихүүн үнэр үнэртэж байлаа... Энэ залуу чинь ёстой нэг... Ойлгомжгүй амьтан!!!
Би түүнийг өөрөөсөө түлхсэн ч тэр надаас улам чанга зууран хоолой минь боогдон амьсгал минь давхацсаар: Х-хөөе..., (ханиалгах)
Тэр толгойгоо мөрөн дээр минь тавин хүзүү рүү минь шигдэн амьсгалахад надад нэг л өөр мэдрэмж төрөн биений хамаг шар үс босох нь тэр...
Би түүнийг өөрөөсөө түлхсээр: Хөөе Тао яагаад байгаа юм бэ? Гэртээ харь!!! Яагаад ингээд байгаа юм? Ядаж намайг тавиач дээ!!! (түлхэх)
KAMU SEDANG MEMBACA
/Дууссан/ ✝My Playboy Crush✝
Fiksi PenggemarЖинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь гадаад руу цагаачилсан бөгөөд Жинүг ахлах сургуулиа төгсөх жил эх орон болох Солонгостоо эргэж ирцгэ...