Миний талаас
Жонгүкийг сугадан сургуулийн хаалгаар ороход хүүхдүүдийн нөгөө нэг харц яг л адилхан угтлаа.
Хүүхдүүдийн хажуугаар өнгөрхөд найз охин нь юм байхдаа нөгөө эгч нь сургуулиас гараад одоо найз охин нь шилжиж ирж байгаа юм байхдаа гэж шивэр авир хийх нь бид хоёр сонсогдож байв. Тэнэг туулайнууд ийм байж шилдэг сургуулийн сурагчид гэнэ шүү! Жонгүк над руу инээмсэглэн мөрөөр минь тэврэхэд би ч урдаас нь инээмсэглэн алхана.
Жонгүк заншил ёсоороо намайг ангийн үүдэнд хүргэж өгөөд над руу харж инээмсэглэн: За нүүна амжилт! Үзүүлээд өг! гэж хэлээд ирмэн цаашаа явав.
Би түүний араас харан инээмсгэлсээр анги руугаа ороход хэдэн л хүүхдүүд сууж байснаа над руу бас л гайхан харцгаана. Эд нар яахаараа ийм тэнэг туулайнууд байдаг байнаа!
Би тэдний харцыг тоолгүйгээр суудалдаа очиж суун чихэвчээ зүүлээ. Удалгүй ангийн хүүхдүүд нэг нэгээрээ цуварч орж ирцгээн бүгд л хоорондоо намайг хэн эсэхийг нэг нэгнээсээ асууцгааж байв.
Ангийн үүдэнд хэсэг хөвгүүд: Тэр чинь нөгөө сэтгүүл дээр байдаг охин биз дээ? гэлцгээн миний зурагтай сэтгүүл үзэж байгаа бололтой зарим нь уулга алдан зарим нь мөн байна гэцгээж байлаа. Тэдний шивэр авир хийх надад таалагдахгүй чихэнд үнэхээр чийртэй байсан тул чихэвчээ зүүгээд Britney Spears-н Gimme more-г эцэс дээр нь тавин суулаа.
Гэнэт хэн нэгэн ширээ тогшин нүдээ нээн харвал Лэе ширээн дээр минь суун ямар нэгэн юм яриад байлаа... Бялдууч амьтад!!! Би түүнийг үл тоон чихэвчээ авсангүй гэтэл ангийн хаалгаар Тао сүр сар хийсээр орж ирэн намайг хараад байгаа газраа зогсон над руу ширтэж байтал багш ашгүй орж ирэн ангийн гадаа байсан хүүхдүүд тарж манай ангийнхан ч суудал суудалдаа суулааа. Багш ч гэсэн намайг хараад гайхаж байгаа болотой босгож нэрийг минь асуухад дургүй минь хүрэх шиг сайн сургууль гэж оруулсан ч сурагч багш гээд бүгд яахаараа ийм болчихсон юм бэ!!!
Би үл ялиг хөмсгөө зангидан зогсож байтал манай ангийн нэг охин миний өмнөөс: Манай ангийн шинээр ирсэн нугасны муухай! гэж хэлэхэд
Лэе яриаг нь таслан: Жон Жинү багшаа гэж хэллээ.
Ангийн багш ирц бүртгээд гарч дараагийн багш орж ирэн хичээл орсоор хүүхдүүд над руу ширтсээр мэдээж тасралтгүй ширтэх Тао ч бас энд багтана. Их завсарлагаан болж Жонгүк ангийн үүдэнд ирж би ч түрийвчээ аван ангиас гарлаа.
YOU ARE READING
/Дууссан/ ✝My Playboy Crush✝
FanfictionЖинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь гадаад руу цагаачилсан бөгөөд Жинүг ахлах сургуулиа төгсөх жил эх орон болох Солонгостоо эргэж ирцгэ...