Start writing your story
Лос-Анжелес хот.
Чөлөө завгүй их хотын хөдөлгөөнд би ч гэсэн завгүй дизайнеруудын өмнө очиж өөрийгөө танилцуулна... Өдөржингөө өндөр өсгийт дээр амралтгүй алхсан болохоор гэртээ ирэн гутлаа тайлж шидээд буйдан дээр очиж хэвтлээ...
Жонгүк миний хөлийг ирж барин: Нүүна зүгээр үү?
Би гүнзгий амьсгаа гарган: Хүүү бүр үнэхээр их ядарлаа... Анх удаа ингэж залхуу хүрч байх чинь...
Жонгүк инээмсэглэн хөлийг минь барьсаар: Болих юм уу?
Би ярвайн: Тэгэх үү? (инээх) Зүгээрээ энэнээс цаадхын даваанд гарсан байхад... Нээрээ өнөөдөр би дахиад чамтай унтан шүү!!!
Жонгүк инээмсэглэн: Эегүү хөгширөх тусам эрх болоод байх юмаа!!!
Би инээмсэглэн: Хүнд тэврүүлж унтахгүй бол унтаж чадахгүй байна!
Жонгүк хөмсгөө өргөн: Ямар залуудаа тэврүүлж унтсаар хүн тэврэхгүй бол унтаж чадахгүй болчихоов Жон бага хатагтай!
Би чанга инээн: Ханнн хэн байдаг юм орой даараад байна болсон уу?
Би Жонгүкээс хөлөө татаж аван босоод өрөө рүүгээ алхасаар: Хэдэн цагт ирэх юм?
Жонгүк гутлаа өмссөөр: Нэг их оройтохгүй гэж л найдъя! (инээх) Баяртай нүүна! Үнсье! гэж хэлэн гараад явлаа...
Би өрөөндөө орж ирэн орон дээрээ хэвтэн тааз ширтсээр: Санаж байна шалиг туулай минь! (шивнэх)
Flashback
Таог дэмжин сууж байтал хажууд хэн нэгэн ирж суух шиг болон хажуу тийшээ харахад Кэми Тао руу ширтэн сууж байлаа...
Түүнийг тоолгүй урагшаа харан суухад Кэми: Тэр ямар байна!
Би гайхан: Хэн?
Кэми над руу харан ёжтой инээгээд: Тао... би гайхсаар түүн рүү ширтэхэд Кэми: Орондоо ямар байна!
Би том нүдлэн: Чи чинь юугаа яриад байнаа! Тэрний орондоо яаж унтдагыг би яаж мэддэг юм?
Кэми ёжтой инээн: Гэнэн охин шиг аашилж үнэг шиг заль гаргах чинь өрөвдөлтэй юм! Аан тийн...
Тэр над руу ойртон чихэнд минь: Тэд чам дээр бооцоо тавьсныг мэдэх үү? Хэн нь түрүүлж чамайг өөрийн болгох вэ гэж? (шивнэх) Чи тэдний хувьд хэрэглээд хаях нэг удаагийн бохь шүү дээ! Өрөвдөлтэй охин! Энэ удаагийн тоглоомонд Таог ялсанд баяртай байна. Одоо тоглоом гэдгээ мэдсэн юм чинь миний хайраас чимээгүй холдсон чинь дээр... тэрнийг ингэж хэлэхэд би сонссон зүйлдээ итгэсэнгүй. Гэхдээ тэрэнд ч гайхсан царайгаа харуулхыг хүсэхгүй байна.
YOU ARE READING
/Дууссан/ ✝My Playboy Crush✝
FanfictionЖинү бол Playboy сэтгүүлийн алдартай модел охин. Өсвөрийн хөвгүүдийн дунд түүнийг Jenny гэх нэрээр бүгд мэднэ. Түүний гэр бүл тэрнийг бага байхад нь гадаад руу цагаачилсан бөгөөд Жинүг ахлах сургуулиа төгсөх жил эх орон болох Солонгостоо эргэж ирцгэ...